Филиппины эрдэмтэд цагаан будааны гарцыг нэмэгдүүлдэг генийг Энэтхэгт ургадаг будаанаас ялган авчээ. Фосфороус гэж нэрлэх энэ генийг ялган авч өөр төрлийн будаанд суулгаснаар шинэ сортын будаа халуун хүйтэнд илүү тэсвэртэй болохоос гадна будааны гарц нь ч нэмэгдэх аж. Эрдэмтдийн ярьж байгаагаар шинэ сортын будааг тариалж эхэлснээр Фосфороус генийн тусламжтайгаар будааны гарц 20 хувиар нэмэгдэх гэнэ. Өөрөөр хэлбэл Фосфороус ген нь унд, усгүй байсан ч тэсвэртэй. Мөн хөрс голдоггүйгээрээ давуу талтай юм байна. Филиппины тариачид нэг хөрсөн дээр олон жил будаа тарьснаас хөрс нь муудсан байдаг. Тэгвэл шинэ генийг агуулсан үрийг тарьснаар хөрснөөс хамааралгүй арвин их ургац авах боломжтой болжээ. Мөн бордоо бага хэрэглэнэ гэхээр будаа тариалах зардал багасна гэсэн үг юм. Нутгийн тариачид шинэ сортын будаанд ам сайтай байна. Гэхдээ тэд анхны шинэ сортын будааныхаа дээжийг аваагүй. Үр шимийг нь мэдэрч хараахан амжаагүй байна. Тэд хөрс голдоггүй, ус бага хэрэглэдэг будааны сорт гаргаж авах нь амьдрал, аж ахуйд нь хэрэгтэй гэж үзэж байна. Филиппины дараа Индонез улс мөн будаа тариалалтандаа Фосфороус генийг ашиглахаар туршиж байна. Шинэ сорт энгийн хэрэглээнд очтол 4 жил шаардлагатай. Уг шинэ генийг илрүүлсэн лабораторийн эрдэмтэд шинээр гаргаж авсан сортын будааны үрийг Ази, Өмнөд Америк, Африкийн улс орнууд буюу будааг өргөнөөр тарьж хэрэглэдэг орнуудад туршихаар зэхэж байна. Туршилт амжилттай болбол тэнд нь лаборатори байгуулж, селекци явуулж эхлэх юм байна.
Shuum.mn
Shuum.mn