logo
Аль Кайдагийн удирдагч мэдэгдэл хийлээ

Аль Кайдагийн удирдагч мэдэгдэл хийлээ

2012/09/15
 Ал Кайдагийн удирдагч Аяман Ал-Завахири бүлэглэлийнхээ цэргийн удирдагчынхаа үхлийн тухай мэдэгдэл хийсэн бичлэгээ олон нийтэд ил болголоо. Энэ нь Ал Кайда бүлэг Абу Яахяа ал-Либигийн үхлийг хүлээн зөвшөөрсөн тухай хийж байгаа анхны мэдэгдэл бөгөөд АНУ-ын албаны хүний мэдэгдэж байгаагаар Абу Яахяа ал-Либи өнгөрсөн зургадугаар сард жолоодлогогүй онгоцны дайралтанд өртөж амь үрэгджээ. 2008 онд цацагдсан бичлэгээс харахад амиа алдсан Либи нь Осама Бин Ладен амиа алдсанаас хойшхи Аль –Кайда бүлгийн дээд албан тушаалтан удирдагч байжээ. Удаан үргэлжилсэн бичлэгт Завахари Мусалманчуудыг загалмайтнуудаас өшөө авахыг уриалж байжээ. Уг бичлэгийг Лалын шашнтуудын ариун сар болох Рамадан сарын үеэр бичсэн бөгөөд 9 сарын 11-ны үйл явдлын ойтой давхцуулж олон нийтэд ил болгожээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш