Ажлын хариуцлага алдсан учир Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвааг ажлаас нь чөлөөлж О.Магнайг томиллоо. Мөн үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн Г.Гантөмөрийг Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, дэд дарга Г.Энхтайваныг үүрэг гүйцэтгэгчээр томилов. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Цогтсайханыг томилсон байна.