Хятадад байгаа тус улсын иргэдийн эсрэг ямар нэгэн хүчирхийлэл гаргуулахгүй байхыг Япон улс шаардаж байна. БНХАУ-д болж байгаа олныг хамарсан японы эсрэг эсргүүцлийн ажиллагааг өдөөн хатгалага гэж Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода нэрлэсэн байна. Бямба гаригт Бээжинд байгаа Япон улсын ЭСЯ-ны дэргэд 6 мянга гаруй хүн цугларч цагдаагийн бүслэлтийг сэтлэхийг оролдсон байна. Өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-ын 50 гаруй хотод болсон японы эсрэг жагсаал цуглаанд нийтдээ 80 мянга гаруй хүн оролцсон байна. Тэд японы дэлгүүр, үйлдвэрүүдийг эвдлэн сүйтгэсэн байна. Тус улсын нутаг дэвсгэр дээр байгаа японы авто машины “Тойото”, “Ниссан”, “Хонда” корпорацуудын төлөөлөгчдийн газрын ойролцоо 100 гаруй машиныг шатаасан байна. Хоёр улсын хоорондох дипломат харилцаа сайжирч байсан 1972 онд Хятадад хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байсан юм. Энэ долоо хоногт Япон улсын засгийн газар үндэсний өмч болгосон Сэнкаку арлын эргэн тойронд нутаг дэвсгэрийн маргаантай байдал үүссэнээс болж эмх замбараагүй байдал бий болжээ. Энэ олтриг арлыг Хятад улс өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг ба өөрийн харуулын хөлөг онгоцоо тус арлын усан савд оруулсан байна.