Хятад улсад суух элчин сайдаар саяхан томилогдсон Синити Нисимия өнгөрсөн Бямба гарагт Токио хотын нэгэн эмнэлэгт нас баржээ. Синити Нисимияг Япон улсаас Хятад улсад суух элчин сайдаар өнгөрсөн мягмар гаригт томилсон юм. Газар нутгийн маргаанаас болж Хятад улсад өрнөөд байгаа эсэргүүцлийн ажиллагаатай энэ дипломатчийн үхэл ямарч холбоогүй гэж Япон улсын ГХЯ Франс Пресс агентлагт мэдэгдсэн байна. Өнөөдөр Бээжин хотын хэдэн зуун оршин суугчид Япон улсын ЭСЯ-ны гадаа цугларч японы эсрэг уриа лоозон хашигарч, устай лонх шидэж байна. Жагсагчид өчигдөр ЭСЯ-ны байрыг дайран эзлэж авхыг оролдсон гэж Франс Пресс агентлаг мэдээлж байна. Хятадад байгаа тус улсын иргэдийн эсрэг ямар нэгэн хүчирхийлэл гаргуулахгүй байхыг Япон улс шаардаж байна. БНХАУ-д болж байгаа олныг хамарсан японы эсрэг эсргүүцлийн ажиллагааг өдөөн хатгалага гэж Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода нэрлэсэн байна. Энэ долоо хоногт Япон улсын засгийн газар үндэсний өмч болгосон Сэнкаку арлын эргэн тойронд нутаг дэвсгэрийн маргаантай байдал үүссэнээс болж эмх замбараагүй байдал бий болжээ.