logo
Ц.Нямдорж “Н.Энхбаяр улс төрийн тэтгэвэрт гарах цаг болсон” гэв...

Ц.Нямдорж “Н.Энхбаяр улс төрийн тэтгэвэрт гарах цаг болсон” гэв...

2011/08/11
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн өнцгүүд
Өнцөг №1: Увс аймгийн уугуул, Улаанбаатарын суугуул... Бусдын жишгээр Улаангомоос Ленинградын цагаан шөнийг зорив.
Өнцөг №2: В.Путин, Д.Медведевийг хуульч болгосон сургууль өгөөжөө өгсөн... Мэргэжил, эхнэр гээд азын тэнгэр ивээсэн гэнэ лээ.
Өнцөг №3: Цэл залуухан Ц.Нямдорж Ерөнхий прокурорын газарт томилогдов...  Эндээс л хахир хатууг сурсан хүн.
Өнцөг №4: Цуутай 3 генералын гар дамжиж, элдүүлж байж өнөөдрийн байр сууринд хүрэх эхлэлээ тавьсан... Азтай дамшиг.
Өнцөг №5: Yндсэн хуулийг “өөрчилж” өлгийдөлцөж явахдаа ээжийгээ алдаж байлаа... Шоучид харин түүгээр нь шоудсан.
Өнцөг №6: Гадаадын тагнуулаар цоллуулж байлаа... Л.Гүндалай од болсон.
Өнцөг №7: “Спирт”-ийн наймаачид жаахан тодрохын тулд юу хэлж явах нь түүнд сонин биш байсан гэдэг... Гэхдээ л сэтгэлээ онгойтол яримаар байсан даа.
Өнцөг №8: Арчаагүй архичингаараа дуудуулж явсан... "Муу санаатай архичин" гэж өөрийгөө тодорхойлсон.
Өнцөг №9: Тагнуулчаар цоллуулах гараа нь М.Энхсайханы засаг сөрөг хүчнээ тагнаснаас үүдэлтэй гэдэг... Шалгалтын ажлын хэсэг ахалж байснаас тэр.
Өнцөг №10: Тагнуулч Баатар ажлаасаа “хусагдаж”, Ц.Нямдорж сайдаараа үлдсэн... Уг нь тагнуулч хүн мөн бол шоронд орох байсан.
Өнцөг №11: Сайд одоо Баатарыг өрөвддөг... Хүний гар хөл болж явахын хорыг яс махаараа мэдэрсэн болохоор тэр.
Өнцөг №12: Хуульзүйн сайдаар дөрвөнтөө нахисан цорын ганц улс төрч... 17 жил улсын нууцтай харьцаж яваа. 
Өнцөг №13: Хэлсэн ярьснаас нь эх орон, элгэн нутаг үнэртдэг гэдэг... Түүнээс өөр эх оронч монголд үгүй мэт.
Өнцөг №14: Монгол Улсын гавьяат хуульч... Уран барилгад улаан хоббитой.  
Өнцөг №15: Ц.Нямдорж Г.Алтан хоёр “азаартав”... Г.Алтангийн доогуурх явдал ийм үр дүнд хүргэж байхгүй юу.
Өнцөг №16: Жигүүрийн нэр барьж албан тушаалын шантаж хийдэг гаруудыг буудчихмаар байна... Дорбинк Нямка.
Өнцөг №17: Жигүүрийг татан буулгахад юу саад болдог байсан бэ... Амыг нь хаах гээд өөрөө гараа өргөөд дэмжсэндээ бантаад байсан юмаа.
Өнцөг №18: Мэдээж Ц.Нямдоржид шувууны байтугай автомат буу атгуулчихсан ч яах ч үгүй... Ам мэх гэж үүнийг хэлнэ.
Өнцөг №19: УИХ-ын даргаар ажиллахдаа багагүй хууль засаж амжсан... Өөр хэн үүнийг зүрхлэх вэ.
Өнцөг №20: “Гандирс” хороолол нэрээр 2 тэрбум доллар цохих гэж байгааг зогсоосон гэдэг... УИХ-ын даргын суудлаараа хариугаа төл гэж шахсан гэгддэг.
Өнцөг №21: Тvvхэнд анх удаагаа хvсэлтээрээ огцорсон УИХ-ын дарга... Намынхаа 14 урвагчийн хүчээр огцорсон, уг нь.
Өнцөг №22: “Энхбаяр улс төрийн тэтгэвэрт гарах цаг болсон” гэв... Н.Энхбаяр өөрийг нь олигархиудын тоонд оруулсан.
Өнцөг №23: “Амны билгээс ашдын билэг“ хэмээсэн... Хоржооноороо давах хэрүүлч энэ 100 жилд төрөөгүй байна.
Өнцөг №24: Ингээд Н.Энхбаяртай үй зайгүй нөхөрлөлөө тас татсан... Одоо тэд бие биенээ зайнаас хурцалдаг.
Өнцөг №25: Хэвлэл мэдээлийн хэрэгсэл эзэмшдэггүй “цор ганц” улс төрч... Тэртэй тэргүй хэвлэлийнхэн өөрсдөө сайдыг зорьдог.
Өнцөг №26: Тавантолгойд тээврийн компанитай гэгдэх болов. Хувьдаа тэмээ ч байхгүй. Ганц зуслангийн байшин эзэмшиж, түрээсийн байшинд амьдардаг гэнэ лээ. 
Өнцөг №27: Х.Тэмүүжинтэй толгойтой толгойгүйгээрээ үзэлцэв... Ноён хүүхэдтэй доошоо орох хэрэггүй л байхгүй юу.
Өнцөг №28: Гөлөг шиг юм УИХ-д орж ирж суучихаад цор цор гээд байхаар яах вэ... Гөлөгөнд уг нь яс хаяад өгчүүл..?
Өнцөг №29: Ардын жүжигчин А.Долгортой “Аав, ээж хоёр минь”-ийг хоршин дуулав... Брэнд болсон гэж байгаа.
Өнцөг №30: Б.Хурцын асуудалд хуруу бүү хэл хошуугаа ч хүргээгүй гэсэн... Тэр үүнийгээ мэдэлгүй дээ.
Өнцөг №31: Алдарт 7-р сарын 1-ны буруутныг УИХ-ын гишүүн Д.Энхбат хэмээн зарлаж байсан... Харин Д.Энхбат гишүүн загас мэт.
Өнцөг №32: Сайд хүн буудсан цагдааг өмөөрөв... Нохойд барьдаг мод шиг болсон салбарынханд нь ч гэсэн хохирол байсан болоод тэр.
Өнцөг №33: Ж.Сүхбаатар гэдэг гишүүн хүүхдэд ухамсарын шанаа өгсөн гэсэн... Хүүхэд чихэрт дуртай байлгүй яахав.
Өнцөг №34: Хатуу, ширүүн үгээрээ өөртөө үргэлж Гүндалай шиг дайсан бэлддэг... Бас Н.Энхбаяр шиг ч дайсан олонтой.
Өнцөг №35: Хөвөнд боосон чулуу гэж хэнийг хэлдэг вэ... Ц.Нямдоржийг.
Өнцөг №36: Яагаад... Харсан болгоноо загнаж, зандраад болохгүй бол боож унагадаг учраас.
Өнцөг №37: Ц.Нямдорж сайд хүүхэнд “нугас”-гүй... Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол “ажил”-даа няхуур.
Өнцөг №38: Хамтарсан засгийн шаазан хагарсныг зарласан... Женко л давраад байгаа юм. 
Өнцөг №39: Д.Дорлигжав гээч нутгийн хүү нэр хүндэд нь байнга зүүлт болдог... 2 ээж нь үй зайгүй үерхэж явжээ.
Өнцөг №40: Хууль нь Нямкад Прокурор нь Дорлигоод байна даа... Энэ бол Увсын фракц эрүүгийн ертөнцийг атгаж байна гэсэн үг.
Өнцөг №41: Өнөөг хэр хотжоогүй гэдэг юм билээ... Дур хүрвэл дуу дуулчих, дургүй хүрвэл хүн заамдчихаас сийхгүй “хөдөөний хүн”.
Өнцөг №42: Чимэд хуульчийг таалдаггүй ч аргагүй хүлээн зөвшөөрдөг... Өөр  хүлээн зөвшөөрөгдөх хүн гарахгүй дэг ээ.
Өнцөг №43: Адайр ааштай гэдэг л юм... Монголын ард түмэн Нямкагийн аашаар цай сүлэх биш дээ.
Өнцөг №44: Яамныхаа албан хаагчдыг харцаараа хөдөлгөдөг... Өөрсдөө ухамсраараа хөдөлдөггүй болохоор тэр.
Өнцөг №45: Нутгийн дүү С.Жавхланг ухаантай бай гэж загнасан гэнэлээ... Илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрнэ.
Өнцөг №46: Ц.Нямдорж Монголын улс төрд "Ганцаардсан чоно" байхаа больсон... Үүнийг түүхийн шарласан хуудас гэрчилнэ.
Э.Болор
www.shuum.mn

 

Сэтгэгдэлүүд

Дээш