logo
Загвар өмсөгч бүсгүйтэй дэр нэгтгэж үрийн зулай үнэрлэсэн гэсэн... Никитон хамтлагийн дуучин Ц.Батчулууны өнцгүүд

Загвар өмсөгч бүсгүйтэй дэр нэгтгэж үрийн зулай үнэрлэсэн гэсэн... Никитон хамтлагийн дуучин Ц.Батчулууны өнцгүүд

2012/03/05
Өнцөг №1: Урлагийн гэр бүлийн өв залгамжлагч... Хөгжим бүжгийн дориун бүтээлүүдийн нэг.
Өнцөг №2: Даанч сурлага муутай... Рокд дургүй багш нь авъяас муу, сонсгол дунд гэж тодорхойлдог байж. 
Өнцөг №3: Микрийн унаган хүүхэд гэж өөрийгөө тунхагладаг... Дошныхныгоо нэлээн сайн “Гагаринууд” гэж дүгнэдэг.
Өнцөг №4: Долдугаар ангидаа “Янаг цэцэг”-ээ зохиосон... Ангийнхаа охинд тэнэг дуу дуулдгаараа цоллуулжээ.

Өнцөг №5: Хоёр жилийн дараа “Хос хунгийн дууль” мэндэлсэн... Даанч кноптой гутал, өргөн мөртэй пиджак нь танигдаад, дуу нь явдаггүй ээ.
Өнцөг №6: Бацаан байхдаа л барууны хөгжимд донтсон... Гадаад одууд шиг болох гэж зүдэрсээн.
Өнцөг №7: Гандан буурахгүй "Янаг цэцэг"-ээ дуулаад л... Үзэгчид түүн рүү нулимж байсан гэж дурсдаг тэр.
Өнцөг №8: Үеийн найзууд нь “Үзэсгэлэнт од”-оор супер од болоод байдаг... Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө. 
Өнцөг №9: Долоон жил үхтлээ зүтгэж байж Улаанбаатарт хөгжмөө хүргэсэн... Өгөөжөө өгсөн.
Өнцөг №10: “Намайг хүчтэй гарч ирэхэд рок попынхон дарж байсан”... Үүнийг хэн гэрчлэх вэ.
Өнцөг №11: "Соёл Эрдэнэ"-ийн Дамдинсүрэн "Чи ийм хоолойгоор иймэрхүү маягийн дуу дуулаад явахгүй ээ. Хэн ч ойлгохгүй" гэж хэлж байж... Аймаар санаагаар унаж, мохох шахсан гэдэг.

Өнцөг №12: Эхнэр нь харин сүрхий ойлгодог байсан... Ханийн тэнгэр түшсэн уг нь.
Өнцөг №13: Өдөр бүр бэлтгэл хийдгээрээ алдартай... Яг л олимпод бэлтгэж байгаа тамирчин шиг.
Өнцөг №14: Пөнтатоникт гологдоод “хаялт” зарлаж явлаа... "Цэргийн бодол"-д "Хос хунгийн дууль" дарагдаагүй юу.
Өнцөг №15: Хөлсөө гоожуулж бэлтгэл хийгээд сайн бүтээл хийхийн төлөө зовж явсан юм... Тэрнийхээ горыг амсах л ёстой ш дээ.
Өнцөг №16: 1997 онд "Цамцаа тайл" CD-г гаргахад пуужин харвасан юм шиг тархсан... Яг л рок попт хааны ширээнд сууж байгаа юм шиг болсон гэдэг.
Өнцөг №17: Гэхдээ түүний дотор айдас төрж эхэлсэн гэдэг... Дахиад CD гаргахад тэрнээс илүү юм хийж чадахгүй юм шиг санагдсан гэдэг. 
Өнцөг №18: Тэгээд л АНУ яваагүй юу... Уран бүтээл дээр өлсгөлөн хүн.
Өнцөг №19: АНУ аймаар уйтгартай орон юм шиг л санагдаж байсан гэдэг...  Соёлын шок.
Өнцөг №20: АНУ-аас хүүгийнхээ ээжээс өрх тусгаарлаад ирсэн... Эгчмэд бүсгүйдээ гологдоо юу голоо юу хэн мэдлээ.
Өнцөг №21: Америкаас ирээд од болох хүсэлтэй охидтой амрагийн харилцаа үүсгэж явлаа... Санасан шүү Монгол охид оо.
Өнцөг №22: Америк явсан нь хамгийн зөв сонголт гэж боддог... "Нандин шүтээн" энэ тэрийг хар л даа.

Өнцөг №23: Найман наснаасаа 40 шахталаа хөгжмөөр амьсгалсан... Бачка бол Бачка.
Өнцөг №24: “Никитон” рок поп ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө олсон, хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг... Бачкагийн хүч их бий.
Өнцөг №25: Барууны чадвартай маш олон хүмүүсийн зиндаанд тун дөхүү, тэрэндээ ч эрдэж яваа... Үүнийг тэр л хэлээд байгаа шүү дээ.
Өнцөг №26: Балиар их зантай, балиар өндөр шаардлагатай, тэр хэрээрээ чадалтай... БАЧКА брэнд
Өнцөг №27: Баачкагийн нэг өнгө бол биллиард... Дуучин Дээгий дуэльд дуудсан гэсэн.
Өнцөг №28: Машинаа тавьж тоглож алдсан удаатай... Сүүлдээ зохицож хэдэн төгрөг өгөөд салж байсан түүхтэй.
Өнцөг №29: Хар тамхитай нэр холбогдож үзсэн... Тас үгүйсгэж хэвлэлийн хуралдаж байлаа
Өнцөг №30: Хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг нэгэн... Нохойг хэн сааж сүүгээр нь цай сүлэх вэ дээ.
Өнцөг №31: Уран бүтээлээсээ хөндийрсөнөө болсон болоогүй уран бүтээл гаргахыг хүсэхгүй байна" хэмээдэг... Худлаа хэлэхэд авьяас хэрэгтэйг нотолсон.
Өнцөг №32: Найзаасаа “Бенз жип”-ийг нь Volkswagen Touareg-аар нь битүүлж аваад шүүх цагдаадсан... Хуншгүй зангаас ганц боллоо доо.
Өнцөг №33: Машин бас нэг өвчилдөг эд нь... Удахгүй 69 аваад оройг нь цавчаад, нохойгоо хажуудаа суулгаад л.
Өнцөг №34: "Лимузин экспресс" үйлчилгээг Монголдоо нэвтрүүлнэ гэж элийрсэн... Орж гарахын гачлан.
Өнцөг №35: “Гурван охин”-ы Солотой мотоцикль унан хотын гудамжаар салхи татуулж явсан гэдэг... Синглүүд лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хэнд хамаатай.
Өнцөг №36: Мэргэжлийн бокс, Pokerт нугасгүй...  Дээр нь нохойнд амиа тавина.
Өнцөг №37: Хүний өөрийн нийлсэн нэлээн хэдэн нохойтой... Усанд живсэн хүн нохой хоёрын нохойг нь л аварна даа тэр.
Өнцөг №38: Никитоноос өөр цол гуншингүй... СТА бол хүн бүрт л байдаг шагнал гэж аархдаг.
Өнцөг №39: Зайсан дахь тансаг хауст тухладаг... Дуугаар яваад хаус авсан хоёрхон эрхмийн нэг. 
Өнцөг №40: “Амьдралд түшиг тулгуур болж чадах бүсгүйг л хайж байна” хэмээн хэлдэг байсан... Одоо харин ханиа олсон гэнэлээ.

Өнцөг №41: Загвар өмсөгч бүсгүйтэй дэр нэгтгэж үрийн зулай үнэрлэсэн гэсэн... Тэгэх болсон доо.
Өнцөг №42: Би зүгээр л тайван амьдармаар байна... Хэн зовоогоод байгаа юм бол доо.
Өнцөг №43: “Никитон”-ыг үзэгчид санажээ... Харин тэр юу гэж бодсон бол.
Өнцөг №44: Бачка Монголчуудын хоосон магтаал, манж занд ясны дургүй... Даанч өөрөө Монгол болохоор тэвчдэг биз.
Өнцөг №45:  Рок попийн шалдар булдаруудаас хавьгүй мэдрэмжтэй, чадалтайгаа мэддэг гэдэг... Тийм учраас тэдэнтэй уралдаад байх шаардлагагүй гэж томордог.
Өнцөг №46:  Урлагийг урлаг чигээр нь хөгжүүлмээр байна... Цор ганц мөрөөдөл нь.
Өнцөг №47: Интернэтээр тэнэж, сэтгэгдлийг гаргаадаггүй... Тэгээд өөрийгөө хэн гэдгийг мэдэрдэг байх.
Өнцөг №49: Бизнесмен байснаас хөгжмөө тоглоё гэж хэлдэг... Ж.Оджаргал шиг болж чадахгүйгээ мэддэг болохоор тэр.
Өнцөг №50: Монголд ганцаархнаа брэнд бүтээж байна гэж онгирдог... Чадаж байж магадгүй.
Өнцөг №51: Өнөөдрийн энэ дуунууд, балиашиглаж байгаа зрителүүдэд ой нь гутдаг... Атаархаад л.
Өнцөг №52: Монголын рок попын Ferrari гэж өөрийгөө тоодог...  Ferrari өөрийгөө магтаад байдаг бил үү.
Өнцөг №53: Сонсвол сонсоно л биз, больвол ч болино л биз гэж фенүүддээ хэлдэг... Дур эзнээ голохгүй ээ гэж.

Өнцөг №54: Хөөрхөн Бурмаад Одгэрэлийг тоглуулж хол явсан... Харин тэр Одгэрэлийн карьер аягүй өссөн гэж боддог.
Өнцөг №55: Уг нь түүнтэй найз гэдэг юм билээ... Одгэрэл харин 500 ногооноор тоглож өгсөн гэсэн.
Өнцөг №56: Америк яваад дуулалт нь сайжирсан гэж хэлдэг... “Цамцаа тайл”-ыг зовохгүй дуулдаг болсон гэсэн.
Өнцөг №57: Дуучин Болдтой үеэлүүд... Хамтарч тоглохыг үйгүсгээгүй.
Өнцөг №58: “Худлаа гомдоллож, өөрийгөө гоц хэмээн бодож суухаар уран бүтээлээ хийж, нэг ч болов хүнд сонсго... Фенүүдийн хатуурхал.
Өнцөг №59: Манай нийгэм чаддаг хүн рүүгээ нуруугаа харуулдаг гэж гомдоллодог... Цаг нь болоод, үе нь ирвэл нийгэм нүүрээ харуулдаг л даа.
Өнцөг №60: 2005 оноос хойш бие даасан тоглолт тасарсан... Арай гэж нэг юм “Нандин шүтээн” тоглогдов.
Өнцөг №61: Нөгөө муу фенүүдээ гоочилсоор л байх болов уу... Үүнийг цаг хугацаа, тоглолтын "наастер" харуулна. 
Өнцөг №62: Нутаг ус, түмнээ дорд үзнэ гэдэг... Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гээд л байдаг ш дээ уг нь.

Э.Болор www.shuum.mn

Сэтгэгдэлүүд

Дээш