logo
50 алмазаар чимэглэсэн даашинз ямар үнэтэй вэ?

50 алмазаар чимэглэсэн даашинз ямар үнэтэй вэ?

2012/09/17
Украйнд болсон загварын шоуны үеэр дэлхийн хамгийн үнэтэй даашинзнуудын нэгийг олон нийтэд танилцууллаа. Английн загвар зохион бүтээгч Дебби Вингамын урласан уг даашинзыг 50 ширхэг хоёр каратын хар алмаазаар чимэглэжээ. Тиймээс даашинзны жин 13 кг болсон байна.
Киев хотод болсон шоуны үеэр Вингамын коллекцид багтсан алмаазан чимэглэл бүхий бусад даашинзуудыг ч мөн танилцуулжээ.
Хар алмазаар чимэглэсэн даашинзыг 5.7 сая доллараар үнэлсэн байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш