logo
Америкийн

Америкийн "X Factor" шоуны үзэгчдийн тоо 3.5 саяар буурчээ

2012/09/17
Америкийн "X Factor" шоуны шинэ цувралын эхний дугаарыг дунджаар 8.5 сая хүн үзсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхыг бодвол үзэгчдийн тоо ойролцоогоор 3.5 саяар буурсан үзүүлэлт ажээ. "X Factor" нь авьяастан шалгаруулдаг бусад хоёр шоунаас рэйтингээрээ доогуур явна.
"Авьяаслаг Америкчууд" шоуны төгсгөлийн шатны шалгаруулалтыг 11 сая хүн үзсэн бол  "The Voice" шоуг 10.7 сая хүн үзсэн байна.
"X Factor" шоуны шүүгчдээр дуучин Бритни Спирс, Дэми Ловато, Саймон Ковелл болон LA Reid нар ажиллаж байгаа юм. "X Factor"-н рэйтинг доогуур байгаа ч Бритни үүргээ сайн гүйцэтгэж, үзэгчдийг өөртөө татаж чадаж байгааг ажиглагчид хэлж байна.
Олон нийтийн харилцааны вэбсайтууд дээр шинэ шүүгч нар болох Бритни, Ловато нартай холбоотой 1.4 сая сэтгэгдэл бичигджээ.

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш