logo
Ши Жинпин

Ши Жинпин "эргэн ирлээ"

2012/09/18
Хятадын дэд ерөнхийлөгч Ши Жинпинийг хоёр долоо хоногийн турш сураггүй байх хугацаанд түүний талаар янз бүрийн таамгууд гарсан билээ. Гэхдээ Дундад улсын дараагийн удирдагч гэгдэж буй тэрээр бямба гаригт Бээжингийн ХАА-н Их сургуульд зочилж, арга хэмжээнд оролцсон  тухай Синхуа агентлаг мэдээлсэн байна. Ирэх 10-р сард Ху Жинтаог  орлох хүнээр тодорч магадгүй байгаа Ши ямар учраас 14 хоногийн турш ийнхүү ор сураггүй  болсон талаарх албан ёсны тайлбарыг Хятадын эрх баригчид өгөөгүй юм.  Ши Жинпиний эрүүл мэндийн байдал муудсан, хөнгөн хэлбэрийн зүрхий шигдээс туссан  байж магадгүй,  эсвэл ХКН-ын дотоод дахь эрх мэдлийн төлөөх тэмцлээс үүдэлтэйгээр  түүнийг хөнөөх оролдлого гарсан байж магадгүй зэрэг олон таамгууд гарсан. Учир нь 59 настай Ши АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон болон гадны бусад  өндөр албан тушаалтнуудтай хийхээр товлосон уулзалтуудаа цуцалж, гэнэт олны өмнө гарахаа  больсон юм.
Ямартай ч ирэх 10 жилийн хугацаанд  дэлхийд эдийн засгийн хэмжээгээрээ хоёрдугаарт бичигдэж  буй улсыг удирдах нь бараг тодорхой болоод байгаа түүнд чухам юу тохиолдсон нь нууцлаг  хэвээр үлдлээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш