logo
Леди Гага дагзныхаа үсийг хусуулж шивээс хийлгэжээ

Леди Гага дагзныхаа үсийг хусуулж шивээс хийлгэжээ

2012/09/18
Леди Гагагийн элдэв сонин "үзүүлбэрт" фенүүд нь одоо тэр бүр цочирдохоо больжээ. Гага хатагтай "Fame" нэртэй сүрчгийнхээ сурталчилгааны ажилд оролцоод тун завгүй байгаа. Өнгөрөгч пүрэв гаригийн орой тэрээр Нью-Йоркийн Гуггенхаймын музейд болсон үдэшлэгт оролцож, өөрийн сүрчгээ тун өвөрмөц байдлаар рекламдсан байна. Тэрээр энэ үдэшлэгийн үеэр аварга том сүрчигний лонхон дотор хоёр цагийн турш унтсан дүр үзүүлэн хэвтэж, дагзан дээрээ шивээс хийлгэжээ. Тэрээр толгойнхоо арын хэсгийн үсийг өмнө нь хусуулсан байсан гэнэ.
26 настай поп од саяхан CNN-д ярилцлага өгөх үеэрээ өөрийн цомгийн нэрээр гаргаж буй сүрчгээ эмэгтэй хүний дур булаам байдлыг нэмэгдүүлнэ хэмээн ярьсан юм. Мөн тэрээр "Энэ бол эр хүнээр ор луу хөтлүүлэхийг хүсч буй эмэгтэйд зориулагдсан сүрчиг" хэмээжээ.


Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш