Афганистан улсад “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Цэргийн хамгаалалтын ротын VII ээлжийн бие бүрэлдэхүүнийг үдэн гаргах, жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өчигдөр Зэвсэгт хүчин жанжин штаб /ЗХЖШ/-ын жагсаалын талбайд болсон байна.
Ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Бат-эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Я.Чойжамц, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүний гэр бүлийн төлөөлөл оролцжээ.
Афганистан улс дахь АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх тус цэргийн багийг Зэвсэгт хүчний 25 анги, байгууллагын 130 гаруй алба хаагчид бүрдүүлж байгаагийн 50 орчим хувь нь өмнө нь энхийг дэмжих болон бусад олон улсын хүмүүнлэгийн ажиллагаануудад үүрэг гүйцэтгэсэн туршлагатай цэргийн алба хаагчид байна. “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Цэргийн хамгаалалтын ротын VII ээлжийн цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Т.Буянбат ажиллах ажээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээр 10 жилөнгөрч байна. Энэ хугацаанд нийт 3 тивийн 13 оронд 6150 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн ажээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн халуун цэг болох Афганистан, Судан, Өмнөд Судан, улсуудад 1300 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж буй юм байна.
Я.Баяраа