Цөмийн зэвсэгтэй таван гүрэн буюу P5 гэж нэрлэгддэг БНХАУ, БНФУ, ОХУ, Англи болон АНУ-ын Байнгын төлөөлөгчид Цөмийн зэвсгээс ангид Монгол Улсын статусын талаарх хамтарсан тунхаглалд, Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч О.Оч нар энэ статусын агуулгыг тодорхойлсон тунхаглалд энэ сарын 17-ны өдөр Нью Йорк хотноо НҮБ-ын Төв байранд тус тус гарын үсэг зурах ёслол болов. Арга хэмжээнд Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайд, уг асуудлын Монголын талын зохицуулагч Ж.Энхсайхан болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг төлөөлж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Ян Элиасон нар байлцав.
Английн Байнгын төлөөлөгч P5-ын нэрийн өмнөөс энэхүү арга хэмжээг нээж үг хэлэхдээ Цөмийн зэвсгээс ангид Монгол Улсын статусын талаарх P5-ын хамтарсан тунхаглал болон Монгол Улсын тунхаглал нь дэлхийн болон бүсийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан, цөмийн зэвсэгтэй гүрнүүд цөмийн зэвсэггүй орнуудтай хэрхэн хамтран ажиллах боломжтойг харуулсан, цөмийн зэвсгийг хорогдуулах үйлсэд хувь нэмэр оруулж байгаагаараа ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.
Р5 гаргасан хамтарсан тунхаглалдаа Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай хуулийг сайшаасан тухайгаа анх удаагаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд тэд Монгол Улсын статусыг хүндэтгэж, түүнийг зөрчих аливаа үйл ажиллагаанд оролцохгүй, тийм үйл ажиллагаа явуулахгүй байх амлалтыг монголын талын саналаар тунхаглалд тусгасан байна.
Хоёр тунхаглалд гарын үсэг зурсны дараа Монголын талын зохицуулагч үг хэлж хоёр баримт бичгийн ач холбогдлын талаар ярьж, статусыг цаашид бэхжүүлэхтэй холбогдуулж авч болох зарим санааг илэрхийлсэн байна.
Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласны 20 жилийн ой энэ 9 дүгээр сарын 25-нд тохиох бөгөөд цөмийн зэвсэгтэй 5 гүрэн манай энэхүү өвөрмөц статусыг бүрэн хүлээн зөвшөөрөн хүндэтгэж, түүнийг зөрчих аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх амлалт авахаар болсон нь улс төрийн чухал ач холбогдолтой юм. Мөн P5 зарим тодорхой асуудлаар нэгдмэл байр суурьтай байгаагаа дэлхий дахинд харуулсан нь чухал болсныг НҮБ-ын ЕНБД-ын нэгдүгээр орлогч тэмдэглэсэн байна. Гарын үсэг зурах ёслолын дараа монголын төлөөлөгчид уг арга хэмжээтэй холбогдуулж хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна.