Чуулганаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ. Тус зөвлөл нь нийт 15 гишүүнтэйгээс наймынх нь бүрэн эрхийн хугацаа дууссан тул хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, Төрийн соёрхолт зохиолч Б.Цэнддоо нарыг, Засгийн газраас Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, “Ирээдүйгээ аврах” хөдөлгөөний тэргүүн А.Арман нарыг, УИХ-аас Ц.Батмөнх, Д.Гоошоохүү, С.Мягмар, Л.Пүрэвдорж нарын нэрийг дэвшүүлж тэдний танилцуулгыг хийлээ. Гишүүд нэр дэвшиж байгаа гишүүдийн талаар бус Олон нийтийн телевизийн үйл ажиллагаатай холбогдуулан саналаа хэлсэн юм. Олон нийтийн телевиз гэж том байр савтай, хэт олуулаа хэрнээ хувийн телевизтэй адил хэмжээний нэвтрүүлэг хийдэг, ер нь байх хэрэг байна уу. Зөвхөн ОХУ-д олон нийтийн телевиз гэж байхаас өөр хаа ч байдаггүй. Тэр нь хэн нэгний үзэл бодлыг илэрхийлсэн өнгө аятай нэвтрүүлэг хийдэг" гэж гишүүн Г.Баярсайхан хэлсэн бол Р.Бурмаа харин ч Олон нийтийн телевиз байх нь чухал болохыг онцолж байв. Гишүүд Олон нийтийн телевизийг аль нэг улс төрийн нөлөөнд орох вий, олон нийтийнхээ эрх ашгийг хамгаалсан нэвтрүүлэг, бодлого хэрэгжүүлээсэй гэж байв. Гишүүн Д.Оюунхорол “ Эндээс харж байхад дандаа эрчүүд Үндэсний зөвлөлд орсон байна. Яагаад нэг ч эмэгтэй Үндэсний зөвлөлд ороогүй байгааг нэр дэвшүүлсэн хүмүүсээс асуумаар байна. Миний бодлоор манай эмэгтэйчүүд дотроос энэ зөвлөлд ажиллаад явах чадвартай боловсролтой бүсгүйчүүд маш олон бий гэж үзэж байна. Ер нь жендерийн тэгш байдлыг хангах талд АН анхаарч үзэх хэрэгтэй” гэсэн юм.
Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Төрийн алба улстөржиж болохгүй, бас захиалгат сэтгүүл зүйд ноёлуулж болохгүй. Аль болох олон нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах ёстой. Тэр тусмаа татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа телевиз хэрхэн ажиллах вэ гэдэг талаар бодлого боловсруулах ёстой. Цаашдаа шинжлэх ухааны нэвтрүүлгийг сайжруулахад анхаарах, хоёрдугаарт иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлага байна” гэлээ.
Нэр дэвшигч нэг бүрээр санал хураахад А.Арман 93 хувийн саналаар, Д.Гоошоохүүг 83,6, А.Мөнхбатыг 90, С.Мягмарыг 96, Л.Пүрэвдоржийг 93, Д.Сосорбарамыг 93, Б.Цэнддоог 98,3 хувийн саналаар тус тус дэмжигдэн 6 жилийн турш олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэгт ажилд томилогдлоо. Харин Ц.Батмөнх олонхын санал авч, дэмжигдсэнгүй. Чуулганы завсарлалаа.
Д.Сувд