logo
Монгол дахь Америк их сургууль элсэлтээ авна

Монгол дахь Америк их сургууль элсэлтээ авна

2012/09/19
Монголд олон улсын хэмжээний чанартай боловсролыг олгох зорилготойгоор манай улсын болон Америкийн бизнес, улс төр, боловсролын салбарт нэр хүнд бүхий хүмүүс хамтран Америк боловсролын сан байгуулжээ.
Монгол дахь Америк их сургуулийн үүсгэн байгуулагчдийн нэг ХААН банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Петер Морроу "Монгол нюьс" компанийн байранд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, "Бид дэлхийн жишигт нийцсэн ирээдүйн Монгол мэргэжилтнийг бэлтгэх зорилготой байгаа юм. Ингэснээр, Монгол улс дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчинтэй болох юм" гэлээ. Уг сургуулийг байгуулах төсөл анх 2010 онд эхэлсэн бөгөөд энэ оны наймдугаар сард Удирдлагын боловсролын төвийг нээсэн байна. Ирэх 10 сард англи хэлний сургалтын хөтөлбөрийнхөө эхний элсэлтээ авах бөгөөд харин ирэх онд одоо ажиллаж буй бизнесийн мэргэжилтнүүдэд зориулсан түр сургалт нээх гэнэ. Цаашид мэргэжлийн болон зэрэг олгох сургалтууд нэмэгдэх болно хэмээн мэдэгдлээ. Шинээр байгуулагдсан их сургууль нь хувийн эзэмшлийн бөгөөд ашгийн бус учраас сургалтын төлбөрийг өндөр
үнэтэй биш байлгахаар төлөвлөж байгаа аж.
Монгол дахь Америк их сургууль нь эхний жилүүддээ хотын төвийн байрандаа үйл ажиллагаа явуулах ч цаашдаа оюутны иж бүрэн хотхонг барихаар зорьж байгаа гэнэ.
Г.Анударь  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш