9 дүгээр сарын 18-ны өглөө Хятад улс даяар 1931 оны 9 дүгээр сарын 18-ны өглөө 9 цаг 18 минутанд Япон улс тус улсад эзлэн түрэмгийлэх дайн зарлаж, зүүн хойд нутгийн хотуудад дайн эхэлсэн түүхт хар өдрийг санан дурсаж, Шэн Ян, Харбин, Чанчүнь, Нанжин хотод байрлах дайны дурсгалын хөшөө, дурсгалын газар, сүм хийдийн хонх, үйлдвэрийн янданг 3 минут дуугарган тэмдэглэв.
Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг энэхүү өдрийг энэ жил Хятад улс даяар илүү санан дурсаж, нэлээн болгоомжилсон, сануулсан байдлаар тэмдэглэж байна. Учир нь Японы Засгийн газраас Дяоюйдао арлыг төрийн өмчид авах тухай асуудал үүссэнээс эхлэн хоёр орны харилцаанд ихээхэн маргаантай асуудал үүсээд байгаа билээ. Энэ үйл явдлаас шалтгаалж Хятад улсын Бээжин болон томоохон хотуудад суугаа Япон улсын Элчин сайдын яам, консулын газруудын орчинд хятад иргэдийн эсэргүүцлийн жагсаал, цуглаан тасралтгүй зохион байгуулагдсаар байна. Өнгөрсөн өдрүүдэд Хятад улсын томоохон хотуудын дэлгүүрүүд лангуун дахь Япон улсын брэнд бараа, бүтээгдэхүүнээ хурааж байгаагаас гадна тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа Японы томоохон брэнд үйлдвэрүүдийн үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна.
Ж.Ариунболд