logo
  Охиныхон аз жаргалд умбана

Охиныхон аз жаргалд умбана

2012/09/19
Аргын тооллын: 2012.9.19 Лхагва гараг
Билгийн тооллын: 4. Есөн улаан мэнгэтэй харагчин хонь өдөр
Наран ургах, шингэх: 06.45-19.02
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Охиныхон аз жаргалд умбана

Хонь
Эрч хүчтэй өдөр. Таны ухаан таныг залилж магадгүй. Таны толгой танд юу гэж хэлнэ яг тэрүүгээр нь хий. Таны энерги бусад үеэс илүү их байх болно, учир нь маш сайн төсөл гаргах хэрэгтэй. Таны эргэн тойронд байгаа хүмүүс урдынхаасаа илүү их догдолсон байгааг та анзаарав уу? Тиймээс та үг хэлээ бодож яриарай. Тэр байтугай тоглоомоор хэлэх гэж буй үгэндээ хүртэл анхаарал тавиарай. Та өөрийн биеэ бод, хэт хүнд юм битгий өргө. Мэдээж та гэртээ очоод далайн давстай усанд орохыг хүсэхгүй л байгаа биз дээ. Та өөрийнхөө мэдрэмжинд итгэ, тэгснээрээ таны төсөл, санаа ялалт байгуулж, захирлын тань сэтгэлд нийцэх болно.
Үхэр
Оргилсон өдөр. Хайр сэтгэлийн харилцаандаа сэтгэл хангалуун байх нь ажлын өдрүүдээс илүү хүнд байж мэднэ. Хайрттайгаа цагийг ганцаараа өнгөрүүлмээр санагдвал ажлаасаа амралт авахыг олон тунгаан бодох шаардлагагүй. Гэхдээ түүнтэйгээ хэтэрхий удаан хамт байхыг шийдэхээсээ өмнө дахин сайн бод. Төвөг удсан э-мэйл, утсаар мессеж халамжилж байгаагаа илэрхийлэх нь тийм ч сайн арга биш. Ажлын газар дээр гарах романс нь ажлаа хийхэд саад болох бөгөөд болгоомжтой байхгүй бол бүхэл амжилтанд тань таагүй нөлөө үзүүлнэ. Тэнцвэртэй байдлыг олох нь зайлшгүй чухал ба хүсэл тэмүүлэл нь илүү тухтай, ханамжтай болно.
Ихэр
Эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа болгоомжтой бай. Тэд л хамаг бэрхшээлийн эх үүсвэр гэдгийг санаарай. Гэхдээ бүхий л таагүй байдлын гол шалтгаан нь таны өөрийн болчимгүй үйлдэл, адгуу зан гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөрүүд зан болон өөрийн боломж бололцоог хязгаарласан байдал таны эсрэг чиглэж, ямар ч ажлыг нурааж мэднэ. Зөн билгээ сонс. Тэр танд зөв замыг зааж өгөх болно.
Мэлхий
Зөрчилтэй өдөр. Өнөөдөр асуудлыг шийдэх ямар нэг алхам хийхгүй бол таны сэтгэл хөдлөл хэт ихэсч нөхцөл байдал улам хурцдах болно. Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Өчүүхэн жижиг асуудал ч таны хувьд маш хүнд санагдана. Буд гариг тэнгэрийн ван болон дэлхий ван гаригуудтай нэгдсэнээр та маш их дарамттай байдалд орж хүмүүстэй маргалдах болно. Харин бархасвадь гариг үхрийн ордноос ихрийн орд руу шилжсэнээр хүмүүстэй хэт сэтгэл хөдлөлөөр харьцахгүй байхыг сануулж байна.
Арслан
Гэр бүлийн хооронд эдийн засгийн харилцаанаас болоод асуудал үүснэ. Эв нэгдлээ сарниулах нь арслангын ордныхны гайхалтай таамаглал байна. Таны бодол тун бүрхэг байгаа учраас одоохондоо амьдралдаа өөрчлөлт хийсний хэрэггүй. Яарч шийдвэр гаргаснаар харамсах болно. Үнэн бодит асуудалтай тулгарвал итгэл найдвараа хадгалах нь чухал. Гутранги үзэл нь зөв шийдвэр гаргахад саад болно, тийм учраас өөдрөг үзэлтэй бай.
Охин
Аз жаргалтай өдөр. Үхрийн ордны сарны нөлөөгөөр гайхалтай сайхан амирлангуй өдөр ирнэ. Шаргуу ажилладаг эрчүүд ажлаасаа түр хөндийрнө. Ажлын цагуудад ч өдөр тутмын үүрэг хариуцлага дагалдах тул чөлөөт цагаа гэр бүл, найз нөхөд болон хайрт хонгортойгоо хөгжилтэй өнгөрүүл. Та жингээ хасахыг хүсэж байгаа бол эмчилгээний хоолны дэглэмийг дага. Гариг эрхсийн нөлөөгөөр хэт их илчлэгтэй хоол хүнс, согтууруулах ундаа хэрэглэх хандлагатай. Өнөө орой театрын нээлтэнд очих, шинэ кино үзэхэд гайхалтай байх болно.
Жинлүүр
Од эрхэсийн таагүй байрлалын нөлөөгөөр хайнга болж хамгийн энгийн асуудлыг ч шийдэж чадахгүй. Мэргэжлийн үйл ажиллагаандаа идэвхи бүү гарга. Удирдлага хамт олонтойгоо харилцаагаа хүндрүүлэх болно. Нөхцөл байдлыг засахад туйлын хүнд байх нь. Дотны хүмүүс үр хүүхдүүд хамаатнууддаа анхаарал тавь. Нулимс зүүдэлбэл муу ёр.
Хилэнц
Хувирамтгай өдөр. Та өнөөдөр аливаад их анзааргагүй байх бөгөөд нэлээд эргэлзээтэй өдөр болох магадлалтай. Гэхдээ таны эрч хүч маш өндөр байна. Хэрвээ та ажилд орох өргөдөл өгсөн бол эсвэл ашигтай гэрээ хэлцэл байгуулж, цалин мөнгөө нэмэгдэхийг хүлээж байгаа бол тун удахгүй сайн мэдээ сонсох болно. Таны өмнө нь хийсэн хөрөнгө оруулалт болон аз туршсан санхүүгийн үйл ажиллагаа танд маш их ашиг авчрах хэдий ч дахин эрсдэлтэй алхам хийх хэрэггүйг сануулж байна. Ямар нэг зүйлд хэтрүүлэгтэй хандахаас сэргийл. Мөн таагүй хандлагатай хүмүүсээс хол бай.
Нум
Та нарын олонхид туйлын хүслээ биелүүлэхийн тулд юу л бол юу хийж чадах юм шиг санагдана. Энэ бол үр бүтээмжтэй, шинийг санаачлагч үе бөгөөд олонхи нумын ордныхон өндөр амжилтанд хүрэх чадвартай байх болно. Таныг нэр алдар, амжилтанд хүргэх хэмжүүр бол бусад хүмүүсийн болон таны өөрийн чинь чадвар чадамж тул хэний ач тус вэ? гэдгийг мартахгүй байх нь зүйтэй. Янаг амрагийн явдал таатай байх бөгөөд та хайртай хүндээ онцгойлон цаг гаргаж, холбоогоо илүү дотно болгохыг хичээ
Матар
Од эрхэс бусдад уруу татагдахгүй байх, танихгүй хүмүүстэй харьцаагаа хязгаарлахыг зөвлөж байна. Нийгмийн амьдралын таагүй нөхцөл байдал таны сэтгэлзүйд сөргөөр нөлөөлнө. Эрсдэл бүү хий, бодит бус төлөвлөгөө бүү зохио. Таны сэрэмжтэй, ухаалаг байдлаас амьдралын тань цаашдын бүх амжилтууд хамаарна.
Бумба
Зөрчилтэй өдөр. Аливаа маргаан мэтгэлцээнээс холхон бай. Нэгэн зэрэг олон асуудлыг шийдэхийн тулд маш тэвчээртэй байх хэрэгтэй бөгөөд чухал зүйлүүдийг орхигдуулахаас сэргийл. Өөрийн жинхэнэ хүсэл эрмэлзлээ юу болохыг олж мэд. Удирдагчийн дүрд тоглох нь таны нэр хүндийг өсгөхөд тийм ч их нөлөөлөхгүй л болов уу. Хэрвээ хайр дурлалын харилцаанд хагарал гарч, мөнгө төгрөгний асуудал үүссэн бол энэ үе бол оройн болзоо зохион байгуулж, хоорондоо ярилцаж асуудлыг шийдэхэд хамгийн тохиромжтой үе юм. Магадгүй энэ нь та хоёрын харилцаанд эерэгээр нөлөөлж илүү хөгжилтэй байхад туслах болно.
Загас
Өнөөдөр гаригуудын холимог чиг хандлагатай өдөр. Хамтрагч юм уу гэр бүлийн гишүүний санаанд ороогүй эсэргүүцэл таны хувьд гэнэтийн зүйл болох боловч асуудал түргэн шийдэгдэх бололтой. Урд нь тийм ч ойрхон байгаагүй эх сурвалж одоо rap дор чинь байгаа тул учирах саад бэрхшээл түргэн шийдэгдэх болно. Өөртөө бүү эргэлз. Танд хувь хүний хүчин чадал маш их байгаа учраас түүнийгээ үр бүтээмжтэйгээр ашиглах хэрэгтэй. Өөрийгөө болон авьяасаа чадах чинээгээрээ хөгжүүл.
Ш.Булга 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш