logo
Америкийн бахархал технологийн дэвшлийн ачаар аврагдлаа

Америкийн бахархал технологийн дэвшлийн ачаар аврагдлаа

2012/09/19
Америкийн бахархал болсон халзан бүргэд 3D хэвлэлийн технологийн ачаар амьд явах боломжтой болжээ. Зурган дээрх бүргэд анчны суманд өртөн хошуугаа алдсаны улмаас хооллох боломжгүй болоод байж. Гэвч шүдний эмч нар болон инженер, судлаачдын баг шургуу ажилласны үр дүнд түүнийг дахин амьдрах боломжтой болгож өгчээ. Тэд CAD программ болон 3D хэвлэлийн технологийн ачаар хамгийн анхны хиймэл хошууг хэвлэн гаргажээ. Тэд хоёр цаг гаруй шинэ хошуу суулгах ажиллагаа хийсний эцэст хөөрхий бүргэд өөрөө чөлөөтэй ууж идэх чадвартай болсон аж. Гэхдээ тэд бүргэдийг одоохондоо зэрлэг байгальд амьдрахад бэлэн биш хэмээн үзэж түр асаргаанд байлгахаар болсон байна.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш