Руперт Мурдок болон түүний хүү Жеймс нар өөрсдийн томоохон корпораци News International-тай холбоотой шуугианаас болоод сонины газраа хаахаар шийджээ. Уг шийдвэр нь “News of the World” сонины сэтгүүлчид улстөрч, алдартнууд мөн 2005 оны долоодугаар сарын 7-нд Лондон хотод болсон дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхний утсыг хууль бусаар чагнадаг байсантай холбоотой юм. Цагдаагийнхан сонинд нийтлэгдсэн баримтуудад үндэслэн дөрвөн мянга гаруй хүний мэдүүлгийг авахаар болсон байна.
“News of the World” (NoW) 168 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа ням гариг болгон 2,8 сая гаруй хувь хэвлэгддэг Их Британийн хамгийн их уншигчтай сонины тоонд багтдаг байжээ. Тус сонин дэлхийн алдартнууд, улстөрчдийн тухай гээд янз бүрийн шуугиан дэгдээж олны анхаарлыг татсан мэдээ нийтэлдэг байв. Ням гаригт “News of the World” сонины сүүлийн дугаар гарна. Энэ шийдвэрийн талаар News International медиа группын захирлуудын зөвлөлийн эрхлэгч Жеймс Мурдок мэдэгдсэн байна. Сонины сүүлийн дугаарт ямар ч зар сурталчилгаа тавигдахгүй бөгөөд сул үлдсэн хуудаснууд буяны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын мэдээлэл нийтлэгдэхэд зориулагдах аж. Утасны яриа чагнахаас гадна “News of the World” шуугиан тарьсан мэдээ бичиж ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд алдартай хүмүүсийн дуут мессежийг хүртэл хулгайгаар сонсож байжээ. 2007 оны нэгдүгээр сард тус сонины хааны гэр бүлийн талаар бичдэг редактор Клайв Гудман, хувийн мөрдөгч Гленн Малкэйр нар хунтайж Уильямын туслахын хэдэн зуун дуут шууданг сонссон гэх хэргээр тус бүр 4-6 сарын хорих ял авсан байна. Мөрдөгчид Малкейрийн гэрээс сониныхны сонирхож байсан аж ахуй нэгж байгууллага, алдартнуудын тухай олон төрлийн мэдээлэл, бичиг баримтууд олжээ. Хунтайж Уильямын өвдгөө гэмтээсэн талаарх мэдээ нийтлэгдсэний дараагаар тус хэвлэлийн газар бусдын дуут шууданг сонсдог байсан нь баригдаж цагдаагийнхан сонины үйл ажиллагаанд шалгалт хийж эхэлсэн байна.
2009 оны долоодугаар сард бусдын утас чагнадаг байсан тухай мэдээ дахин шуугиан тарьжээ. “Guardian” сонины мэдээлснээр “NoW” сонины сэтгүүлчид дөрвөн мянга гаруй жүжигчин, дуучин, улстөрч, тамирчид зэрэг алдартнуудын утсыг хууль бусаар сонсдог байсан гэжээ. Гэвч цагдаагийнхан ямар нэгэн сэжигтэй зүйл илрүүлээгүй байна. 2005 оны Лондонгийн дэлбэрэлтэнд амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэн, хүний гарт амь насаа алдсан охид болох Милли Доулерийн гар утасны мессеж, Холли Уэллс, Жессика Чэпмен нарын эцэг эхийн утсыг чагнасан нь батлагдсан гээд олны дургүйцлийг хүргэсэн шуугиан дэгдсэн байна. Түүнээс гадна олон алдартнуудын утсаа чагнуулсан гэх гомдлууд үргэлжилсээр байжээ. Тэд тус сониноос гадна цагдаагийн газрыг мөрдлөг муу явуулсан хэмээн шүүхэд өгөхийг хүссэн байна. 2011 оны дөрөвдүгээр сарын 10-нд “NoW” вэб хуудас болон сониндоо болсон явдалд чин сэтгэлээсээ харамсаж уучлалт гуйсан мэдэгдэл нийтэлсэн ба зарим алдартнуудад хохирлыг барагдуулахаар нөхөн төлбөр төлжээ. Хааны гэр бүлийн туслахын “Гудманы хэрэг”-ээс гадна хувийн мөрдөгч супермодель Эль Макферсон, нийтлэлч Макс Клиффорд, Британийн либерал ардчилсан намын алдарт гишүүн Саймон Хьюз, мэргэжлийн хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх захирал Гордон Тейлор нарын утсыг чагнаж байжээ. Тейлор, Клиффорд нар “NoW”-ийг шүүхэд өгч тус бүр 700 мянга, нэг сая фунтын нөхөн төлбөр авсан байна. Тэднээс гадна Лондон хотын захирагч Борис Жонсон, жүжигчин Хью Грант, Гвинет Пэлтроу, дуучин Жорж Майкл, хөлбөмбөгчин асан Пол Гаскойн, Пол Маккартнийн эхнэр асан Хизер Милс зэрэг дахин гурван мянга орчим алдартны дуут шуудан сонссон тухай “Guardian” сонин дахин нийтэлж шуугиан тарьсан байна . “NoW”-д ажиллаж байсан сурвалжлагч Шон Хоар Би-би-си-д “сэтгүүлчдийн хууль бусаар утас чагнах явдал нь бараг заншил болчихсон байсан” гэж ярьжээ. Мөн Хоар “NoW”-ийн ерөнхий редактор асан хожим ерөнхий сайд Дэвид Кэмероны хэвлэлийн төлөөлөгч болсон Энди Коулсоныг сэтгүүлчдэд бусдын утас сонсох даалгавар өгдөг байсан хэмээн буруутгаж байгаа юм. Цагдаагийн газрынхан өнөөдөр түүнийг баривчлах шийдвэр гаргасан байна. Тус сонины ажилчид халагдах эсэх талаар News International-ийн төлөөлөгч тайлбар хийхээс татгалзсан бөгөөд 200 орчим ажилтныг компанийн өөр өөр албан үүрэгт хуваарилаж магадгүй гэжээ. Олны анхаарлыг татаад буй тус хэвлэлийн газар жил хагасын хугацаанд ажиллаж буй улстөрийн мэдээлэл бичдэг редактор Дэвид Вудинг харин “NoW”-ийг “гайхамшигтай сонин” гэж хэлжээ. “Сониныхон муу ажилчдаа халсан. Удирдлага шинэ чадварлаг редактор Колин Майлер болон түүний орлогч Виктория Ньютон нарыг урьж ажиллуулж байгаа ба тэд өнгөрсөн хэрэгтэй холбоотой ямар ч буруу зүйл хийгээгүй” гэж ярьжээ. “Сонинд хуучны хүмүүсээс хэн нь ч үлдээгүй. Долоо хоног болгон сайн сонин гаргадаг. Тэд бүгд өөгүй цэвэр, авьяастай, мэргэжлийн сэтгүүлчид” гээд “ингээд бид зургаан жилийн өмнө болсон хуучирсан хэргийн өмнөөс хариуцлага хүлээх болоод байна” хэмээн Вудинг ярьсан байна. Одоогоор тус компани маш том асуудалтай учраад байгаа аж. “NoW”-тай хамтарч ажиллан сонинд зар сурталчилгаагаа нийтлүүлдэг байсан бараг бүх компаниуд гэрээгээ цуцалсан байна. Тус сонин зар сурталчилгаанаас жилд 60 сая фунтын ашиг олдог байсан бол одоо таван сая хүртлээ унажээ.
2000 онд гаргасан хуулийн дагуу Их Британид бусдын утсыг сонсох хориотой. Харин Британийн тусгай албаныхан шүүхийн шийдвэрийн дагуу иргэдийн утсыг чагнах зөвшөөрөл авдаг байна. Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон уг хэргийн дагуу цаашид шалгалт явуулахаа амласан байна.
А.Цацрал
Эх сурвалж: www.bbc.com