Өмнөд Африкийн цагдаа нар Мариканагийн цагаан алтны уурхайн ойролцоо ажил хаялтад оролцож байгаа ажилчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, үрлэн сумтай буу ашигласан байна. Цагдаа нар бямба гаригийн өглөө уурхайчдын оромж руу дайрч, тэдний хутга мэс, жад болон бусад зэр зэвсгийг нь хураан авчээ.
Засгийн газар алт, цагаан алтны уурхайчид хууль бусаар ажил хаялт зохион байгуулбал хатуу арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа юм. Наймдугаар сарын 16-нд цагдаа нар гал нээж, 34 уурхайчны аминд хүрснээс хойш уурхайчид ажил хаялт зарлаж, эрх ашгийнхаа төлөө тэмцэх нь нэмэгджээ. Цагдаа нар уурхайчдын зэвсгийг хураасан нь тэдний учруулж болзошгүй аюул заналаас сэргийлж буй алхам хэмээн мэдэгдсэн байна.
Ажил хаялт зарласан уурхайчид сарын 500 долларын цалин хөлсийг бараг гурав дахин нэмэгдүүлж, 1500 долларт хүргэхийг шаардсан. Өнгөрөгч баасан гаригт Лонмин компанийн сарын 120 долларын нэмэгдэл хөлс олгох саналыг уурхайчид хүлээж аваагүй байна.
Өмнөд Африкийн сангийн сайд Правин Гордхан ажил хаялт нь эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын нөхцөлд сөргөөр нөлөөлж магадгүйг анхааруулжээ. Зарим үйлдвэрчний эвлэлүүд бүх нийтийн ажил хаялт зохион байгуулна хэмээн мэдэгдээд байгаа аж.
Э.АМАР