logo
Ливичүүд элчин сайд агсан Кристофер Стивенсийн дурсгалыг хүндэтгэлээ

Ливичүүд элчин сайд агсан Кристофер Стивенсийн дурсгалыг хүндэтгэлээ

2012/09/19
Өнгөрөгч есдүгээр сарын 11-ний шөнө Ливийн Бенгази хот дахь Америкийн Консулын газар луу зэвсэгт этгээдүүд халдаж, дөрвөн хүний аминд хүрсэн. Амиа алдсан хүмүүсийн нэг нь Ливид суух Америкийн элчин сайд Кристофер Стивенс байсан юм. Даваа гаригт Консулын газрын өмнө цугласан хүүхэд эмэгтэйчүүд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ. Тэд Консулын газрын хаалган дээр цэцэг болон гашуудлын үгтэй зурвас байрлуулж, лаа асаасан байна.
Оршин суугч Салва Багаигис 2011 оны хувьсгалын үеэр Бенгази хотын иргэдийн төлөө маших зүйл хийсэн элчин сайд Стивенс амь үрэгдсэнд харамсаж байгаагаа хэлжээ. Тэрээр "Стивенс Бенгази хотыг хамгаалахад хувь нэмрээ оруулж чадсан хүн. Гэвч Бенгазичууд түүнийг гэмт этгээдүүдээс хамгаалж чадсангүй. Халдлага үйлдсэн хүмүүс сул чөлөөтэй явж байна. Тэд гэм зэмгүй хүмүүсийг хөнөөж, бурангуй үзэл суртлыг түгээж яваа" хэмээжээ.
Америкт бүтээгдсэн, бошигологч Мухаммедыг доромжилсон утга агуулгатай киноны трэйлер интернэтэд тавигдсаны дараа Ойрхи Дорнодын зарим лалын шашинтай орнууд дахь Нэгдсэн Улсын элчингүүд халдлагад өртсөн билээ. Уг киног эсэргүүцсэн жагсаал Тунис, Афганистан, Пакистан, Египет болон бусад хэд хэдэн улсад болсон байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш