logo
Aнглид шонд авирах дүрэмтэй тэмцээн зохиогдлоо

Aнглид шонд авирах дүрэмтэй тэмцээн зохиогдлоо

2012/09/19
Өвөрмөц содон дүрэмтэй тэмцээнүүд олон байдаг. Тэгвэл Англид "Шонд Авиралтын Дэлхийн Аварга Шалгаруулах" тэмцээнд зохиогдсон байна. Зохион байгуулагч Терри Беннетийн хэлснээр тусгайлан бэлтгэсэн урт шонд уралдаж авирах дүрэмтэй энэ тэмцээнийг 20 орчим жилийн өмнөөс зохион байгуулах болжээ. Хойд Америкт мод бэлтгэгчид ойн хамгийн өндөр моднуудад авирдаг байснаас энэ тэмцээн үүссэн гэж үздэг юм байна.
Терри хэлэхдээ "Сайн авирагч байхын тулд хурдан шаламгай хөлтэй байх хэрэгтэй. Мэдээж өндрөөс айдаггүй, эрүүл чийрэг байх ёстой. Гар цээжний бяр тэнхээ сайн байх нь мөн чухал" гэжээ.
Дэлхийн дээд амжилтын эзэн Грант Галлер 10 секундын хугацаанд 25 метр урттай шонгийн оройд гарсан байна. Тэрээр тэмцээний сүүлийн шат маш өрсөлдөөнтэй болж өнгөрснийг хэлжээ.
Энэ жилийн шонд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлээгүй тамирчдад дараагийн тэмцээндээ бэлтгэж, ур чадвараа сайжруулахад хоёр жилийн хугацаа байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш