Британийн поп хөгжмийн од, дуучин Робби Уильямс аав боллоо. "Take That" хамтлагийн гоцлол дуучин болон түүний эхнэр, турк гаралтай америк жүжигчин Айда Филд нар охинтой болжээ. Энэ тухай Уильямс "Твиттер"-тээ бичсэн байна.
Тэд охиндоо Теодора Роза гэдэг нэр өгчээ. Хүүхэддээ бусад алдартнууд шиг тусгайлан зохиосон өвөрмөц нэр бус харин жирийн нэр өгнө гэдгээ Уильямс саяхан мэдэгдэж байсан юм.
Охиноо мэндлэхийн өмнөхөн Робби Их Британийн хотуудаар аялан тоглохоор мордсон байжээ. Гэхдээ төрөх үед нь эхнэрийнхээ дэргэд байхын тулд хувийн нисэх онгоцоо бэлэн байлгаж байсан учир Лондон руу шууд ниссэн аж.
Британийн энэ алдартай дуучин эхнэрийн хамт АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын зах дахь Беверли-Хиллзэд байнга оршин суудаг байна. Гэхдээ Робби хүүхдээ эх орондоо цэвэр англи маягаар хүмүүжүүлэхийг хүсдэг ажээ. Америк боловсролын чанар түүнд таалагддаггүй гэнэ.
38 настай Робби Уильямс, 33 настай Айда нар гурван жилийн өмнө танилцаж, хоёр жилийн өмнө гэрлэжээ.
З.Амгалан