Дяоюйдао арлуудыг өөрийн нутаг дэвсгэр гэж үзэж байгаа Хятад улсын үйл ажиллагааг АНУ Япон улсын холбоо зогсоож чадахгүй. АНУ-ын БХЯ-ны сайд Леон Панеттатай Бээжинд цэргийн дээд тушаалын түшмэдүүд уулзахдаа энэ байр суурийг Вашингтоны сонорт хүргэсэн байна. Тэрээр Хятадад дөрвөн өдрийн айлчлал хийж байгаа юм.
Леон Панеттагийн БНХАУ-ын даргын орлогч Си Зиньпинтэй хийсэн уулзалт түүний айлчлалын хэлэлцээрийн хэсгийн ерөнхий чигийг тодорхойлж өглөө. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой 9-р сарын 4-нд уулзах ёстой байснаа хойшлуулснаас хойшхи түүний гадаадын зочид төлөөлөгчидтэй уулзаж байгаа анхны уулзалт энэ юм. Энэ айлчлал хоёр улсын цэргийн хэлхээ холбооны хөгжлийн асуудалд зориулагдана гэж Си Зиньпин мэдэгдсэн байна. АНУ-ын ивээл дор болдог РИМПАК тэнгисийн цэргийн томоохон хээрийн сургуульд Хятад улсыг оролцохыг Леон Панетта анх удаа урьсанд ажиглагчид онцгой анхаарал хандуулж байна. 2014 онд болох энэ хээрийн сургуульд 2О-иод улс оролцох юм. Энэ байнгын хээрийн сургууль нь тус бүс нутагт АНУ-ын оролцоог нэмэгдүүлэх, Хятад улсыг тогтоон барих зориулалттай гэж Бээжин үзсээр ирсэн юм.
Хоёр улсад нийтлэг зорилтууд байгаа ба тэр тусмаа Ази тивд бүр ч илүү байгаа гэж Леон Панетта мэдэгдсэн байна. Адений буланд далайн дээрэмчидтэй тэмцэх асудлаар саяхан амжилттай хийсэн хээрийн сургуулийг хамтын ажиллагааны сайхан жишээ болгон дурдлаа. Ийм хээрийн сургуулийг хойшид ч хийх болно гэж хоёр тал мэдэгдсэн байна.
Албан ёсны мэдээллээс үзвэл хятад японы газар нутгийн маргаантай асуудал болон АНУ энэ асуудалд хэрхэн хандаж байгаа талаар Си Зиньпин, Леон Панетта нар уулзалтын үеэр ярилцаагүй байна. Сенкаку арлын эргэн тойрны асуудлаар Бээжин, Токиогийн хооронд үүссэн маргаанаас болж хоёр улс муудалцахыг хүсэхгүй байна гэдгээ талууд ойлголцлоо. Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин ярихдаа: «Харилцаагаа цэргийн сөргөлдөөнд хүргэж болохгүй гэдгийг АНУ, Хятад улсууд сайн ойлгож байгаа. Мөн Хятад, Япон улсуудын хооронд ч мөн адил. Түгшүүртэй байдлыг намжаах, харилцан буулт хийх тийм арга замыг хайх хэрэгтэй» гэж хэллээ.
Хятадын талаас хатуу байр сууриа илэрхийлэхээс зайлсхийж чадсангүй. Энэ маргаантай байгаа усан ай савын аюулгүй байдлын талаар япон, америкийн хооронд хийх гэж байгаа хэлэлцээрийг Хятад улс эсэргүүцэж байна гэж тус улсын БХЯ-ны сайд Лян Гуанле мэдэгдсэн байна. АНУ-ын Ази тивийн гол холбоотон Япон улс л Хятадтай харилцаа хурцадсан явдалд буруутай гэдэгт тэрээр Леон Панеттагийн анхаарлыг хандууллаа. Энэ байдал Ази тивд бүхэлд нь нөлөөлөхгүй байж чадахгүй гэж тэр нэмж хэлсэн байна.
Хятад, Япон улсуудын сөргөлдөөний аль ч талд АНУ орохгүй гэж Пентагоны тэргүүн мэдэгдлээ. Дяоюйдао арал нь Хятад улсад харьялагдаж байгаа гэсэн тус улсын түүхэн байр суурийг АНУ хүндэтгэн үзэж байгаа ба талууд цэргийн мөргөлдөөнөөс зайлсхийж асуудлыг дипломат аргаар шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна гэж АНУ-ын БХЯ-ны сайд мэдэгдсэн байна. Хятад, Япон улсуудын маргаанд АНУ оролцохгүй гэсэн Леон Панеттагийн хатуу байр суурийг хятадын цэргийн дарга нар ашиглаж л таараа. Пентагоны тэргүүний энэ мэдэгдэл нь АНУ үнэн хэрэг дээрээ ийм бодитой бодлого явуулна гэсэн баталгаа болж чадахгүй юм.