Зөвхөн есдүгээр сард гэхэд дөрвөн хүн баригдаж буй барилгын эздийн хариуцлагагүй байдалтай холбоотойгоор амь насаа алдчихлаа. Иргэд барилгын хажуугаар явахаасаа ч эмээдэг болж. “Дараачийнх нь би ч байж мэднэ” гэх айдас нийгмийг бүрхжээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 80 барилга байгууламж бий гэдгийг зарласан. Барилгын тухай хуулийг зөрчиж, авлига өгч, иргэдийг хохироож буй барилгуудын цаана хэн нэгэн албан тушаалтан байгаа учраас л тэд хэнийг ч үл тоон зөвшөөрөлгүй барилга барьж буй хэрэг биз ээ. Ингээд дараах “том толгойтой” 80 барилгын эзэд, хаягийг бид хүргэж байна.
Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр буюу 18-ны өдөр хууль бусаар зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын мэдээллийг өгөхийг иргэдээс хүссэн. Танай гэрийн хажууд, ажлын газрын чинь дэргэд зөвшөөрөлгүй барилгын ажил явагдаж байвал та дараах утсаар “хов” хүргэж болно.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм гэдэг цусаар бичигддэг, амиар төлөгддөг зүйл. Тийм учраас борлуулах ашгаа тооцдог шигээ барилгын эзэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаандаа гарах зардлаа тооцож, зарцуулж сурдаг болмоор. Хэрвээ тэд сурахгүй бол хууль эрхзүй, хянадаг байгууллагууд нь зарцуулж сургамаар санагдана.
О.Ариунбилэг