logo
Эдийн засгийн ашиг бол үндсэрхэг үзлээс хамаагүй дээр

Эдийн засгийн ашиг бол үндсэрхэг үзлээс хамаагүй дээр

2012/09/21

Пентагоны тэргүүн Леон Панетта Ази тивээр хийж байгаа айлчлалынхаа хүрээнд газар нутгийн маргаантай асуудлаас болж сүүлийн долоо хоногт харилцаа нь эрс муудаад байгаа Япон, Хятад улсуудад айлчилалаа. АНД-н бүс нутагт бие биеэ харилцан үгүйсгэж байгаа хандлага хүчээ авч байгаа нөхцөлд тэрээр дипломатын хүндхэн ажлыг гүйцэтгэлээ. Нэгдүгээрт, тус бүс нутгийн улсуудын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх. Хоёрдугаарт, АНУ, Хятад улсын өсөлдөөн өсөж байгаа зэрэг юм.

АНУ, Япон, Хятад, Өмнөд Солонгос улсуудыг оролцуулаад АНД-н улсуудын харилцан интегарчлал, харилцан хамаарал сүүлийн 10 жил өндөр хэмжээнд хүрсэн. Ийм учраас эдийн засгийн хоёр талын болон олон талын хэлхээ холбоог таслах тийм сөргөлдөөн энэ бүс нутагт онцын шаардлагагүй юм. Тэр тусмаа Япон, Хятад улсуудын эдийн засагтай эдийн засаг нь нягт холбоотой болсон АНУ-ын хувьд бүр ч хэрэггүй юм. Ийм учраас л Токио, Бээжинд болсон уулзалтын үеэр Леон Панетта батлах хамгаалахын байгууллагын хүний хувьд жирийн биш дипломат ажлыг гүйцэтгэлээ. Дорнын болон Умарын нийслэлүүдэд тэрээр тэдний сонсохыг хүссэн хариултыг л өгч байлаа. Жишээ нь, Сэнкаку арал нь батлан хамгаалах тухай япон, америкийн хоёр талын хэлэлцээрийн үйл ажиллагааны бүсэд хамрагдаж байгаа гэж түүний японы ажил хэрэг нэгт нөхдүүд нь асуухад тэрээр дипломат байдлаар татгалзахгүй байлаа. Харин тэрээр Бээжинд байхдаа япон, хятадын газар нутгийн маргаантай асуудлын аль ч талд нь АНУ орохгүй гэж мэдэгдсэн юм. Дяоюйдао арал нь Хятад улсад харьялагддаг гэсэн түүхэн байр суурийг ойлгож байна гэж хэлжээ. Талууд асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх ёстой гэж Панетта хэлсэн байна.Сэнкаку арлыг улсын мэдэлд авах ёстой шийдвэрийн талаар Япон улсын засгийн газрын тайлбарыг тэрээр хятадын удирдагчидад дамжуулсан эсэх нь одоохондоо тодорхой бус байна. Яг энэ шийдвэрээс болоод Хятадад японы эсрэг үймээн самуун дэгдсэн юм. Өөрийн үндэсний үзлээрээ нэрд гарсан Токио хотын засаг дарга Синтаро Исихара хотын үл хөдлөх хөрөнгө болгож авахаас өмнө энэ арлуудыг үндэсний хөрөнгө болгож авсан гэж төв засгийнхан ярьж байгаа юм. Харин тэр л өдөөн хатгасан ажиллагаа тус арал дээр явуулж чадах байсан юм. Харин Пентагоны тэргүүнийг Хятад улсад айлчлах үеэр японы эсрэг жагсаал цуглаан арай намжсан ба хятадын төр засгийнхан цуглаанд оролцогчдыг баривчилж эхэлсэн юм. АНД –д эргэн ирэх америкийн шинэ бодлогыгн талаарх БНХАУ-ын удирдагчдын айдас хүйтсийг арилгах нь Пентагоны тэргүүний Бээжинд хийсэн айлчлалын гол зорилго байлаа. Энэ бодлого нь Хятад улсыг тогтоон барихад чиглээгүй тус бүс нутгийн аюулгүй байдлыг хангах шинэ бүтцийг бий болгоход чиглэгдсэн гэж Панетта ярьсан байна. Энд АНУ, БНХАУ хоёр өрсөлдөгчид биш түншүүд байх юм. АНУ-ын ивээл дор 2014 онд хийх олон улсын тэнгисийн цэргийн ээлжит РИМПАК хээрийн сургуульд оролцохыг АНУ БНХАУ-д санал болгосон байна.Урьд нь энэ хээрийн сургуульд БНХАУ-ыг урьдаггүй байсан юм. Америкчуудын энэ агуу сэтгэлийг хятадууд хэрхэн ойлгож байна. Панетта Япон улсад айлчлахдаа япон, америкийн цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай өгүүлсэн байна. Тэр дундаа Японы нутаг дэвсгэр дээдр ПДХ системийг байрлуулах тухай ярьсан байна. Умард Солонгос улсын цөмийн пуужингийн аюулаас хамгаалахын тулд үүнийг байгуулах юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш