logo
Хүний амь хөнөөсөн Ж.Нэргүйг өнөөдөр шүүнэ

Хүний амь хөнөөсөн Ж.Нэргүйг өнөөдөр шүүнэ

2012/09/21
Өнгөрсөн оны зургаа­дугаар сарын 19-нд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Э-г хүчирхийлж, хоолойг нь боомилон, амийг нь хөнөөж, цогцсыг нь шуудайд хийн жорлондоо нуусан жигшүүрт хэрэг гарсан.

Уг  хэрэгт “Мөнх зам­бала” компанийн хүр­гэлтийн жолоочоор ажил­лаж байсан Ж.Нэргүйг сэжигтнээр татан, 461 дүгээр ангид цагдан хориод байгаа.

Түүний хэргийг  өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд 10:00 цагаас шүүнэ. Ж.Нэр­гүйг Эрүүгийн хуу­лийн тусгай ангийн 91.2.2-т зааснаар буруутган шүүх аж. Тус зүйл ангид танхайн сэдэлтээр хүний амь хө­нөөсөн бол 10-15 жилийн хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг.  

Талийгаач Э нь 1988 онд төрсөн. Боловсролын их сургуулийн компьютер, англи хэлний багшийн ангийг төгсч нийс­­лэлийн 79 дүгээр  сургуульд  багш­лахаар болсон байжээ.

Хохирогчийн  ар гэрийнх­ний үзэж буйгаар  сэжигтэн Ж.Нэргүйгийн аав нь УИХ-ын гишүүн асан Р.Будын ойрын хүн гэнэ. Тиймээс эл хэрэг өдий хүртэл шийдэгдэхгүй байгаа гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш