МАХН-ын дарга Н.Энхбаярын гомдлыг хэлэлцэх давж заалдах шатны шүүх хурлыг Нийслэлийн шүүхэд энэ сарын 27-нд товлосон байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярт өнгөрөгч наймдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн дөрвөн жилийн хорих ял оноосон юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Гэвч биеийн байдлаас шалтгаалан Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэн эмчилж байгаа юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Н.Энхбаяр, Д.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн, тэдний өмгөөлөгч С.Нарангэрэл, О.Сайнгэрэл, Б.Оюунбилэг, Л.Өлзийхүү, К.Бауржан, Г.Оюунцэцэг, ялтан Ж.Мягмаржаргалын өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Харин өнөөдөр Нийслэлийн шүүх хэргийг хэлэлцэх товыг албан ёсоор зарлаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 309 дүгээр зүйлийн 309.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг хүлээн авсан өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хянан хэлэлцэхээр заасны дагуу шүүх хуралдааныг энэ сарын 27-нд буюу ирэх пүрэв гаригт товлосноо мэдэгджээ.
Давж заалдах шатны шүүх хуралдааныг Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг ажиллах юм байна.