Кристина Агилерад турах найдлага алга
Нийтэлсэн: 2012-09-22 08:05:00
Эвгүйхэн хүрчихвэл хугарчихмаар харагддаг байсан дуучин бүсгүй Кристина Агилера дэндүү таргалж, жингээ барьж чадахаа больжээ. Тэрээр хэдхэн хоногийн өмнө “NCLR ALMA Awards” ёслолд оролцохоор торон хар даашинзаар гоёсон байж. Хэдийгээр хар өнгийг сонгож, бага ч гэсэн туранхай харагдахыг зорьсон ч гэсэн Агилера улам л таргалсаар байгааг хэвлэлийнхэн зарлаж эхэлжээ. Гэлээ ч дуучин бүсгүй жиндээ огт санаа зовдоггүй гэж мэдэгдсэн байна. “ Би хувцас минь надад хэрхэн сууж, таарч байгааг л анзаардгаас биш жин, граммаа тооцоод байдаггүй. Би өөрийнхөө бие галбирт сэтгэл хангалуун явдаг. Би их туранхай байсан шүү дээ. Тухайн үед ч хүмүүст таалагддаг л байсан. Одоо ч адил. Тиймээс би миний бие галбирын тухай ярианд огт анхаарал хавдуулж, эмзэглэдэггүй. Би өөрийнхөө бие галбир болон найз залуудаа хайртай ” гэж Кристина Агилера хэлсэн байна.
Р.Гэгээ
Эх сурвалж:”Зууны Мэдээ”