Халхын шоронгууд дотроос уулын ялтай хэдэн шорон ямар ч аавын хүүгийн зовхийг буулгаж, нүдийг нь сүүмэлзүүлдэг билээ. Хархорины уулын шорон, Түнхэлийн модны хорих, Дарьтын уулын хэсэг гээд нэрлээд байвал гарын 10 хуруунаас давах магадлалтай. Тэдний дотроос анх байгуулагдсан цагаас нь хойш 20 гаруй оргодол ялтан “хүн хар гөрөөс” хэмээх баавгайд бариулж үхсэн Мөнгөн морьтын уулын шорон нэр цуугаараа хамгийн оргилд нь оршдог билээ. Энэхүү шоронгын намтарыг зузаан түүхэнд 1990 оны эхэн үеийн Халхын шоронгийн аймшигтай үе ч ул мөрөө гүн тод үлдээсэн билээ. Богд хаант Монгол улсын үед Батгүн шорон үүсгэсэн билээ. Богд хаант Монгол улсын үед Батгүн шоронг үүссэн цагаас хойш хар гэрийн түүхэнд хүнийг үй олноор нь хайр гамгүй алж байсан тийм түүх огт гарч байгаагүй гэхэд болно. Зөвхөн ганц Мааньтын чангаар жишээ татахад л оройн тоон дээр сууж байсан ялтанууд суугаа чигээрээ нөгөө ертөнцөд одож байлаа. Хархорины уулын шоронд халуун усанд 10 хоригдол оруулахад тав нь газар дээрээ зүрх нь хаагдаж үхэж байсан гэдэг. 1937 оны Сталины их хэлмэгдүүлтийн үед Оросын гуалаг-уудад ч болохгүй тийм үхэл, өлсгөлөн 56 жилийн дараа Төв Халхын шорондгуудад явагдсан нь сонирхол татдаг юм. Гэтэл 1937 оны хэлмэгдүүлэлт Монгол орныг ч бас тойроогүй дайрч гарсан бөгөөд улсын баатар Л.Дандар, улсын арслан урт гарт Маамын Лхавга нар Туул голын үертэй усаар гуалин мод түлхэн хөвүүлж байхад ч гэсэн тийм гунигтай үхэл хагацал, гашуун зовлон тохиолдож байгаагүй билээ. Тухайн үед буюу 1991 оны 4-р сарын эхээр Дарьтын чангаас дэглэм буурсан хэсэг нөхдийн хамт Улсын төв шорон Ганцхудагаар дамжин Мөнгөн морьтын уулын шорон луу ачигдсан Ж хэмээх нөхрийн яриаг доор толилуулъя. “Биднийг Дарьтын чангаас дэглэм буурах үед улс орон тэр аяаараа зах зээлийн нийгэм буюу картын системд шилжиж, дэлгүүрийн лангуун дээр талх давс хоёроос өөр юу ч үлдээгүй байсан учраас өмнө улсаас даадаг байсан ялтануудын таван заалтыг хасаж хоногийн аяга шар будааны нормтой л үлдээсэн юм. Үүнийг бид Дарьтын чангаас Ганц худаг руу хөдлөхөөсөө өмнө нь төр засгаас бидэнд нормын хувцас, нормын тамхи, нормын талх, нормын ариун цэврийн хэрэгсэл, нормын хүнс өгдөг байсан бол энэ бүхэн 1991 оны АИХ-ын депутатуудын зөвлөлөөс гаргасан 21-р тогтоол буюу “Бүсээ чангалах” зааврын дагуу огт хүртээлгүй болж орхисон юм. Тухайн үеийн 450 тоотой АИХ-ын депутатууд нэгэнтээ улс орон даяараа юу ч үгүй болж байхад тэр муу 6000 хоригдол яанав инэв, үхнэ үү, амьд үлдэнэ үү хамаа алга гэсэн шийдвэрийг гаргасан нь тэр. Тэр муу 6000 хоригдлын ард уг нь 60 мянга орчим (дор хаяхад л тэр шүү дээ.) Монгол хүмүүс байгаа гэдгийг тэд өчүүхэн ч төдий бодолцоогүй гэдгийг энд дурдах нь зүйтэй. Аймшигт 21-р шийдвэрийн дагуу 1991-1994 оны хооронд Халхын ялтан эрс зөвхөн идэх хоолгүй улмаас өлбөрч үхсэн билээ. Монголын шоронд идэх хоолгүйн улмаас зөвхөн муур алж идсээр байгаад амьд гарсан эр өнөөдөр ч Христийн шашны пастар хэмээх ажил хийгээд явж л байна. Ж-гийн өгүүлснээр тэднийг Ганц худагт ирэхэд шөл нь улам шингэрч, адууны болон хонины цувдай, толгойн шимтэй хэсэг нь алга болоод зөвхөн гэдэс хужирхайны өөдөс л хөвсөн аяга усан шөл, бараг хөөсөнцөр болтол нь хөөргөж хийжүүлсэн нимгэн талх л угтсан гэдэг. Гэхдээ л Ганц худаг нь УЕП-ын хяналтан дор байдаг газар болохоороо арай ч алс хязгаарын шоронгууд шиг тэгтлээ муудчихаагүй байсан аж. Ж. Ганцхудагийн мөрдөнд 20 хоног усан шөл хужирхайны тасархай цухуйсан шингэн бантан, нуль түргэн исгэгч болсон сиймхий талх идэж гол зогоох бушуухан шиг заалтаа сонсож уулын колонидоо очиж хар саван шараад гэдсээ гартал ганц сайхан хооллох юмсан гэж бодож явсан ажээ. Гэвч түүний мөрөөдөл болсон тэр газар нь жинхэнэ амьдын там болоод байгааг хэн ч мэдсэнгүй. Ийнхүү Ганц худагт 20 хоног усан бантан хөөсөн талх идэж хоригдсоор 4-р сарын эхээр Мөнгөн морьтын уулын хэсэг рүү ачигджээ. Тухайн үед мөн л АИХ- ын депутатуудын тогтоолоор хуучин БНМАУ-ын үед хэрэглэж байсан хорих ангийн зүй тогтлыг өөрчилж, ялтан болгоныг төрөлх харьяа, аймаг нутагт нь ял эдлүүлж байх шийдвэр гаргасан байв.
Өмнө нь Төв аймгийн харъяат эр хаа байсан Хэнтий, Хөвсгөлд ял эдэлдэг байсан бол энэ удаа Увс аймгийн харьяат нь аймагтаа харин Улаанбаатарын харьяат нь зөвхөн Улаанбаатар орчмын хэсэгтээ л ял эдлэх ёстой гэсэн амьдралаас тасархай шийд гаргасан юм. Тухайн үед Халхын томоохон шоронгууд Сэлэнгэ, Төв, Хэнтий гэсэн гурван аймагт л төвлөрч байсныг дурдах хэрэгтэй. Энэхүү амьдралаас тасарсан, агаарт хөөрсөн шийдвэрийн улмаас Ж-гийн Мөнгөн морьт руу ачигдах өдөр Ганцхудагийн шоронгоос тус аймгийн харьяат 52 хүнийг нэр дуудан гаргажээ. Гэтэл тэднийг нийслэл хотоос 180 км зайд орших уулын шоронд энхэн донхон, ээдрээ бартаатай замаар аваачих ёстой унаа нь хуучин муу Зил-130 машин хүлээж зогслоо. 12 хүний багтаамжтай бүхээгэнд 50 хүнийг яаж ийгээд л мод шиг зэрэглэн чихэж, дээр дээрээс нь овоолж байгаад багтааж орхисон юм даг. Харин үлдсэн хоёр хүнийг яаж ч чихээд багтааж чадаагүйн улмаас дараагийн ачлагаар явуулахаар шийдэн авч үлдсэн юм. Тухайн үед Хорихын хянагч, дарга нар нь ялтануудынхаа тогоо руу өнгийдөг цувдай толгойны өөхтэй, шимтэй хэсгийг сорчлон шүүрдэж байсан хойно нэг ангид хуваарилагдсан 52 ялтанг ачихаар ийнхүү зургаан сардаа ганц удаа бүхээгт машин арай ядан гаргахаас ч өөр аргагүй байсан юм чинь. Ийнхүү 12 хүний багтаамжтай төмөр чингэлэг рүү 50 хүнийг ээлж дараалан түлээ мод шиг түлхэн шидлэхэд хамгийн эхлээд ядарсан “нинжа” нар нь орцгоосон бөгөөд тэд ёроолын шалан дээр дэвсгэр болон зулмагц дээрээс нь амиа аваад явчихдаг дундчуул нь орж харин хамгиин сүүлд буюу aгaap сайтай хаалганы харалдаа хүнд гарын атамаанууд нь гарч сууцгаасан аж. Ийнхүү 50 ялтаныг орилолдуулж чарлуулан чухамхүү ёстой л 1940 оны И.В Сталины үеийн Гулаг маягаар чихэж шаантагласан бүхээгт тэрэг 180 км шороон замаар замдаа нэг ч удаа зогсолтгүй, бүхэл бүтэн зургаан цагийн турш донсолгож чичирсээр давхина. Хүний.амь цагтаа тулхаар тийм ч амархан тасрахгүй тун ч бөх юмсанжээ.
Хэрвээ Ж болоод тэдгээр ялтануудыг жирийн иргэд наранд малийж явахад нь ийнхүү ганц төмөр бүхээгт чихэж зулаад ачиж явсан бол юуных нь зургаан цаг явах харин ч дөнгөж ачив уу үгүй юу доороосоо дарагдан үхэж ажил явдал ундрах байсан буй за. Ийнхүү зургаан цагийн турш тамлуулсан ялтанууд арай ядан хөл дээрээ гуйвсан амьтад Мөнгөнморьтын хорих ангийн зооны үүдээр цувран ороход тэднийг өдрийн ганц халбага усанд чанасан шар будаанаас өөр юу ч үгүй зах зээлийн цоо шинэ шорон хүлээж байна. Ялтангууд уг нь газар үнэртсэн хар талх, зунгааралдсан шөлтэй шар будаа мөрөөдөж очсон нь лавтай. Гэвч тэдний хүсэл талаар өнгөрсөн тул долоо хоноход л амь голгүй турж үхэх нь тодорхой болов. Хорихын дарга нар ч гэсэн хамраараа цувдайны үнэр сэнгэнүүлэн хэхэрч “Улс орон ард түмэн тэр аяараа зүдэрч, зутарч байна. Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм алга. Ийм хүнд бэрх нөхцөлд ялтан болсон хувь заяандаа гутарч тархи луугаа шаацгаах хэрэгтэй. Харин ч та нарт өдөрт нэг аяга шар будаатай шөл олдож байгаа нь зол гэж бод! хэмээн номлосон нь олон ялтан эрийн зүрхийг үхүүлжээ. Энэ мөчөөс эхлэн тураалдаа орсон ялтангууд чавх, чулуу, харвах төхөөрөмж, урхи зэрэг нарийн арга сэдэцгээж хорихын хашааны ойролцоо ирж буусан тагтаа, болжморыг эгээ л хүй нэгдлийн үеийн хүмүүс шиг л чадварлагаар намнаад уралдан гүйж очоод амь тавьж амжаагүй татвалзан байхад нь тэр дариу өд сөдийг нь зулгаан түүдэг гал дээр чичрүүлэн чарлуулан шарж, хагас дутуу болгоод бараг л худлаа хэлдэг хүнд өнөөх амьтнаа амь голтой, хараахан үхээгүй чарлаж байхад нь л цусыг нь савируулан тасдаад идчихдэг болсон аж. Ер нь иймэрхүү гаж явдал Америкийн ямар ч балмад аймшгийн кинон дээр гараагүй буй за. Муур, нохой гэх мэт амьтан энэхүү хорихын зооны хашааны дотор аль хэдийнээ нүдний гэм болсныг хэлэх хэрэгтэй.
Нэг удаа зооны хорихын хянагч эр хайртай нохойгоо дагуулан хашаа руу орж ирээд тоо хийж дууссаний дараа гарахдаа нохойгоо дуудаад олоогүй аж. Ингээд эрэл сурал болтол зооны гал тогооны ар талд таван “нинжа” аль хэдийнээ үе мөчөөр нь тасдан галд шараад сууж байсан гэдэг. Тэрхүү таван “нинжа” тавуулаа л зооны сахилгад “чад” болсон гэдэг. Ялтан Ж-ийн дурссан энэхүү яриа нь зохиомол хэтрүүлэг биш бөгөөд 1990 оны эхэн үед зах зээлийн эрс хэлмэгдүүлэлтэнд өртсөн Монголын 13 хорих ангийн нэгний нь үнэн билээ.
Ц.Хандмаа