logo
Иран улс Siemens компанийг буруутгалаа

Иран улс Siemens компанийг буруутгалаа

2012/09/24
Атомын аж үйлдвэрийн объектуудад нь урьдчилан харахын аргагүй хор уршиг хүргэж болох байсан хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар санаарахсан гэж Siemens компанийг Иран улс буруутгалаа. Тус улс цөмийн туршилт хийх зорилгоор нэгэн тоног төхөөрөмж худалдан авсан ба германын энэ компани дотор нь маш жижигхэн дэлбэрэх төхөөрөг байрлуулсан байсан гэж Иран улсын Аюулгүй байдлын хорооны тэргүүн Аледдина Буружерди мэдэгдсэн байна. Дэлбэрэх төхөөрөг нь энэ төхөөрөмжийг ажиллаж эхлэнгүүд шууд дэлбэрэх байсан ба ингэснээр бүхэл бүтэн системийн үйл ажиллагаа зөрчигдөх байсан юм. Ираны цөмийн хөтөлбөртэй ямарч холбоогүй учраас энэ бол гүтгэлэг гэж Siemens компани мэдэгдсэн байна. Иран улсад зарим нэг цөмийн технолог экспортлохыг НҮБ хориглосон билээ. Гэхдээ Герман улс лалын энэ улсын тэргүүлэх худалдааны түншүүдийн нэг юм. Энхийн атомын хөтөлбөрийн нэр дор цөмийн зэвсэг бүтээж байгаа гэж Барууны орнууд болон Израиль улс Иран улсыг буруутгаж байгаа юм. Тегеран энэ бүх буруутгалыг үгүйсгэж манай цөмийн судалгаа бол зөвхөн энх тайвны зориулалттай гэж мэдэгдсээр байгаа юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш