Азербайжаны нийслэл Баку хотноо болсон чөлөөт бөхийн Алтан гранпри тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд гавьяат тамирчин О.Бурмаа хүрэл медаль хүртсэн байна. Есдүгээр сарын 21-23-нд болсон Г.Алиевийн нэрэмжит тус тэмцээнд 2011 оны ДАШТ, 2012 оны тивийн аварга, мөн гранпри тэмцээнээс медаль хүртсэн бөхчүүд урилгаар зодоглосоноос харахад чансаа өндөр тэмцээн болох нь тодорхой юм.
Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд долоон бөх өрсөлдсөнөөс О.Бурмаа эхний тойрогт Казахстаны бөх Элмира Сыздыковаг 1:0, 1:0 оноогоор ялсан ч удаах барилдаанд Шведийн тамирчин Анна Женни Фрэнссонд эхний үед 0:3, хоёр дахь үед 1:0, харьцаагаар ялж шийдвэрлэх гуравдугаар үед манай бөх 0:1 харьцаатай ялагдсан юм. Ийнхүү манай бөх дагах барилдаанд Азербайжаны бөх Наталья Паламарчукийг эхний үед 1:0, хоёр дахь үед 4:0-ээр илүүрхэн ялж, хүрэл медалийн болзол хангажээ. 72кг-ын жинд Шведийн бөх түрүүлж, алтан медаль хүртсэн бол Украйны тамирчин Катерина Бурмистрова мөнгө, Польшийн Агнешка Вьезчек хүрэл медаль хүртсэн юм.
О.Бурмаа өмнө нь 2008 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ. Монгол Улсад эрэгтэй, эмэгтэй нийт 11 бөхөд урилга ирсэн ч О.Бурмаа ганцаараа зодоглож, эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болсон байна.
Мөн тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар шүүгчээр ажиллажээ.
Д.Мөнхлэй