Сарын сүүлчийн долоо хоног ирлээ. Жилийн хамгийн идэвхтэй, хөдөлгөөнтэй, ер бусын их ажил буцалсан есдүгээр сар эдийн засгийн амьдралд ч хэмнэл, хэлбэлзлийг хүчтэй харуулж байна.
Монголчууд арвин ургацын шим, атрын амтыг мэдэрч эхэлсэн ч үнийн хатуу шуурганд балбуулсан хэвээр л байх аж. Хүнсний ногооны ченжүүд кг монгол төмсийг 800 төгрөгөөс буулгахгүй хэмээн гүрийж, үүнийгээ “Цаанаасаа ийм үнээр ирсэн” гэх хөгийн тайлбараар зөвтгөнө. Гэхдээ ногоочид бүтэн хавар, зуны нөр их хөдөлмөрийнхөө үр шимээр ургуулсан төмсөө ченжүүдэд кг-ыг нь 150-200 төгрөгөөр л өгдөг юм билээ. Бүр газар дээр нь очиж, өөрийн нүдээр харсан.
Ийнхүү ургацын далайд монголчууд тааваараа сэлж чадсангүй. Үүнийг дагаад овоо сайхан тогтворжиж байсан махны үнэ өндийж, улаанбаатарчуудыг сандаргаж эхлэв. Салбарын сайд, хотын мээр, дарга нар махны үнэ дахин нэмэгдэхгүй гэсэн болохоор нийслэлчүүд бага зэрэг тайвшран, төмс, талхны үнэ төдийгөөр оролдож байтал үхрийн кг мах 7300 төгрөг боллоо. Энэ нь мах хамгийн хямд үнэтэй байдаг “Хүчит шонхор” төвийн ханш аж.
Ченжүүд хийгээд шинжээчдийн зөгнөж буйгаар тун удахгүй нөөцийн мах бэлтгэх, идэш нөөцлөх цаг ирнэ. Дээр нь жил бүрийн намар хэдэн үхэр, хонио борлуулж оюутан хүүхдийнхээ төлбөр, зардлыг бэлддэг малчид багахан үнэрхэж, ханш мэтгэлцэнэ. Энэ байдлыг “зах зээлийн зохицуулалт” болгон хардаг ченжүүд овжин ашиглах нь тодорхой юм чинь махны үнэ одоогийнхоос лав буухгүй. Харин битгий л өсчихөөсэй гэж залбирахаас өөр аргагүй мэт.
Талхны үнэ харин нэмэгдэхгүй байх. Учир нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан энэ жил тариачдад өгөх урамшууллыг нэмнэ гэсэн. Тиймээс талх үйлдвэрлэгчдэд хүрэх гурилын үнэ өснө гэж айлтгүй хэмээн салбарын мэргэжилтнүүд Ерөнхий сайдыг дагаж, намрын ажил шалгахдаа хэлсэн.
Хоол, хүнсний ханш нэг иймэрхүү. Үүний хажуугаар валютын ханшийн донсолгоо гээч нь өнгөрсөн долоо хоногт тохиов бололтой. Монгол төгрөг хүчгүйдэж, бүр 1400 нь ганц ам.доллартай тэнцэж байгаа. Лав сүүлийн дөрвөн жил 35-40 төгрөгийн хооронд хэлбэлзсэн рубль 45 төгрөгөөс хальж гарав.
Мэргэжилтний хэлж буйгаар Монгол Улсын мөнгөний урсгалд “но” бий, зүгээр ч үгүй бодлогоос гадуурх хэд хэдэн салаа урсгал байдаг нь төгрөгийг үнэгүйдүүлж байгаа аж. Монголбанк, Сангийн яам тэргүүтэй зохицуулагч хүчнүүд инфляцийг цаламдах амлалт өгөхөө байж, нэг оронтой тоонд барих боломжгүй гэдгээ зарлаадахлаа.
Ямартай ч есдүгээр сарын дөрөв дэх долоо хоногт эдийн засаг, нийгмийн амьдрал ийм хэмнэлээр өрнөсөн юм.