“Евро-2012” хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр “ETV” телевиз дамжуулсан билээ. Энэ тэмцээний тайлбарлагчаар ажилласан “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяртай шөвгийн ид өрсөлдөөнтэй тоглолтууд болж байх үеэр уулзаж ярилцсан юм. Түүнийг та бүхэн Боловсрол телевизийн Тавин саяын уналт нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь андахгүй сайн мэднэ.
“ЕВРО-2012”-ЫН НҮДЭЭ ОЛСОН ТАЙЛБАРЛАГЧ
-Өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед таниар сонин юу байна?
Тайван сайхан дaa. Ажлаа хийгээд л явж байна.
-“Евро 2012-ыг албан ёсоор” “Tv9”,“E Tv” телевизүүд шууд дамжуулж байгаа. Анх Евро 2012-ыг тайлбарлах саналыг танд хэн тавьсан бэ? Яагаад таныг сонгосон гэж бодож байна?
Сонголтын хувьд бол “Е TV” телевизээс 5-р сард надруу ярьж, “Евро 2012” -ыг тайлбарлах завтай юу? гэж санал тависан. Сонгуулийн үеэр уг нь урлагийнхан энэ тэрүүгээр явж тогловол хэдэн төгрөг олох хэрэгтэй байдаг ч удахгүй болох дөхсөн учраас сонирхлоороо зав гарган тайлбарлахыг зөвшөөрсөн.
-“Евро 2012” -ыг тайлбарлахад ямар байна?
Та мэргэжлийн спортын тайлбарлагч биш, сонирхогчийн хувиар тайлбарлахад бэрхшээлтэй байдаг уу?
Мэдээж хэрэг дуртай тэмцээнээ тайлбарласан учир сайхан, бас сэтгэл хангалуун байна. Шөнө нойргүй явах нь жаахан хэцүү байсан. Үүнээс бусад нь бол дажгүй шүү. Миний хувьд хөл бөмбөг тайлбарлаад удаж байна. Олон хөл бөмбөгийн тэмцээнүүдийг тайлбарласан. Энэ удаагийн “Евро-2012” -ыг тайлбарлан хүргэхэд урьдын адил хэв маягаараа л байна. Харин тайлбарлах тусам хүнд туршлага сууна гэх юмуу, тэр тал дээр ажиглагдах зүйл гарч байгаа. Хэцүү бэрхшээлүүд гайгүй ээ. Хүн дуртай зүйлдээ сонирхолтой байдаг болохоор. сайхан байдаг.
-Та хөлбөмбөг тоглодог уу?
Тийм сайн биш ч тоглоно.
-Хэр сайн тоглодог вэ? Амжилт гаргаж байв уу?
Одоо сонирхогчийн клуб, багууд байдаг болсон. Тэдэнтэй хамт тэмцээн уралдаанд оролцдог. Сонирхогчийн хүрээнд тоглодог гэх үү дээ. Багаараа байр эзэлж, алт, мөнгө хүрэл медалууд авч байсан. Сонирхогчийн тэмцээнүүд жилдээ бараг арав гаруй удаа болдог. Янз бүрийн тэмцээнүүдэд оролцож тоглосон. Телевиз хамт олныхоо хүрээнд, сонин сэтгүүлүүдийн хооронд зохиогддог тэмцээн гээд оролцоод явдаг даа.
-Спортын тайлбарлагчдыг хүмүүс өөр өөрийнхөөрөө тодорхойлж дүгнэдэг. Харин таны хувьд ойлгомжтой хирнээ товчхон, мэдлэгтэй тайлбарладаг гэж ярьцгаадаг. Энэ талаар санал нийлж байна уу?
За би харин ч өөрийгөө товчхон биш, дэлгэрэнгүй яриад байгаа юм болов уу гээд аль болох товчхон тайлбарлахыг боддог. Тэгээд гадуур, хөдөөгүүр явж байхад хүмүүс алдаа дутагдлыг минь хэлж, ингэмээр байна, тэгмээр байна гэж илэрхийлдэг. Хөдөө орон нутгийнхан хөл бөмбөгийг маш ихээр сонирхон үздэг болсон нь анзаарагдсан. Түүнчлэн чиний тэгж тайлбарладаг чинь гоё байдаг шүү гэх мэтээр урмын үг хайрлаж байсан. Тэр болгон дээрээс санаа авч, засах зүйлээ, засахын тулд хичээж явдаг.
-Зарим тайлбарлагчдыг харж байхад дэндүү их яридаг, сэдвээсээ халиад гардаг гээд хүмүүс шүүмжлэх юм. Таны бодлоор?
Халих бол ер нь зөв ш дээ. Хүн мэдээж хэрэг өөрийнхөө дуртай спортоо сэтгэл хөдлөлөөрөө тайлбарлах нь зөв. Байнга өөрийгөө хянаад л би ингэж хэлэх ёстой, үгийн төгсгөлөө би ингэхгүй бол болохгүй шүү гэж бодох нь харьцангүй баригдмал ойлголт юм. Аль болох сэтгэлээсээ хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчидтэйгээ цуг хөл бөмбөг дотроо орж тайлбарлах нь чухал. Орж гарах үе байлгүй яахав. Орох үедээ ороод л, гарах үедээ гараад л явна даа.
-Евро 2012-ыг тайлбарлахадаа алдаа гаргаж байв уу, мөн давуу тал юу байв?
Би хөл бөмбөгийг бүрэн гүйцэд мэдэж таньж амжаагүй л явна. Хөл бөмбөгийг тэмцээний үед үндсэндээ одоо хорин жил гаруй өдөр шөнөгүй унтахгүй үзэж байлаа. Одоо ч гэсэн урьдын адилаар шөнөжин бүх л багийн тоглолтыг үзээд суудаг. Энэ яахав дуртай учраас тэр л дээ. Тайлбарлаж эхлээд дөрөв, таван жил болчихлоо. Гэвч хөл бөмбөг гэдэг зүйлээ бүрэн гүйцэд ойлгоогүй л хэвээр явна. Хөл бөмбөгийн спорт цааш улам бүр хөгжиж, задарч, тактик нь нарийсч хэцүү болж байна. Гүйцэд ойлгохын тулд их цаг хугацаа орох байх, хойноос нь гүйцэх гээд л явж байна. Би аль болох хүмүүст энгийн байдлаар ойлгомжтойгоор тайлбарлахыг эрмэлздэг. Шууд тактик, анализ талаас нь онолын юм яриад байвал энгийн үзэгчдэд ойлгомж муутай. Мэргэжлийн хүмүүст бол сайхан л байх. Ихэнхи нь энгийн хүмүүс үзнэ шүү дээ. Гэхдээ хөл бөмбөгийнхөө оргил үед тоглолтондоо ороод тайлбарлахад сэтгэл хөдлөл өндөртэй байдаг. Яагаад гэвэл би өөрөө театрын жүжигчин хүн учраас бүтэн хоолойгоор орилж хашгирах, сэтгэл хөдлөлөө буцаан дарах, тамшаах, зэрэг юм байдаг л даа.
-Тайлбарлаж байхад хөгжилтэй явдал тохиолдов уу? Шууд эфир учраас амаргүй байх.
“E TV” маань арван давхарт болохоор нэг давхараас дээш арван давхар хүртэл алхдаг байсан. Эхлээд дундаа хоёр амардаг байсан, одоо бол нэг ч амралгүй гүйгээд гардаг болсон шүү дээ. Сурч байх шиг байна аа.
-“Евро-2012” -ын шөвгийн дөрвөн баг ерөнхийдөө шигшигдэж үлдсэн байна. Таны бодлоор аль улсын баг түрүүлнэ гэж бодож байна?
Миний хувьд Германы шигшээ багийг дэмжсээр ирсэн. Одоо ч мөн адил. Гэхдээ тэмцээн учир нэгийг нь гэлтгүй бүгдийг нь дэмжиж байна даа. Олон жил хөл бөмбөг үзээд ирэхээр энэ баг, тэр баг нь хожоосой гэж тэгтлээ туйлширхаа больчихдог юм байна лээ. Аль нь ч хожих байсан бүгдийг нь адилхан дэмжиж суудаг даа. Мөн нэг зүйл хэлэхэд манай монголын залуус хөл бөмбөгийг жаахан буруу хэлбэрээр дэмжиж байгаа нь харагддаг. Өөрөөр хэлбэл өшөрхих ч юмуу, эсвэл яг монголд болж байгаа мэтээр төсөөлж, хэт улайран дэмжих таагүй зүйлүүд анзаарагддаг. Тиймээс хөл бөмбөг сонирхдог залуусдаа бүгдээрээ цагаанаар дэмжицгээе гэж хэлмээр байна.
-Хөл бөмбөгийн спорт таны бодлоор бусад спортоос ямар онцлогтой гэж боддог вэ?
Хөл бөмбөгийн спортод ямар ч шинэ баг байсан, хуучин туршлагатай сайн багийг хэзээ ч хожих боломжтой байдаг. Үндэсний бөхөд бол шинэ залуу бөх гарч ирээд хичнээн сайн барилдсан ч начин цолыг л хүртэж, аваргууд түрүүлдэг. Гэтэл хөл бөмбөгт шинэ баг түрүүлж, ялалт байгуулах нь элбэг байдаг. Мөн үргэлж аль нь хожих бол гэсэн хүлээлт дагалддаг.
“ТАВИН САЯЫН УНАЛТ”- ЫГ ҮРГЭЛЖ СОНГОЛТ, АЗ ДАГАДАГ
-Та хүмүүсийн үзэх дуртай нэвтрүүлэг болох “Тавин саяын уналт” нэвтрүүлгийг хөтөлж байгаа. Энэ тухайгаа?
“Боловсрол суваг” телевизийн кино албаны дарга Мэндээ, захирал Амундра дэлхийн олон улсад алдартай ийм нэвтрүүлгийг манайх монголдоо анхлан хийх гэсэн юм, таниар хөтлүүлье ээ гээд өрөөнд маань орж ирсэн. Тэр үедээ ч урьд нь нэвтрүүлэг ховор хөтөлдөг байсан болохоор би юу? гэж асуусан. Гэтэл танин мэдэхүйн, цэнгээнт нэвтрүүлэг учраас хөтөлж байгаа хүн нь тодорхой хэмжээгээр мэдлэгтэй байх хэрэгтэй гэсэн. Тэгээд л ер нь энэ нэвтрүүлгээ хөтлөх болсон доо.
-Одоогоор хамгийн их мөнгө хожсон оролцогч хэдийг авсан байгаа бэ?
Одоогийн байдлаар зургаан сая төгрөгийг хоёр оролцогч маань хожчихсон байгаа. Үүнээс өмнө орон нутгаас оролцсон аав хүү хоёр арван нэгэн сая төгрөг хожиж, есдүгээр үе хүртэл явсан ч нэг асуулт дээрээ хүүдээ боломж олгосноор нэг ч төгрөг үлдэлгүй алдсан. Энэ маш их харамсмаар тоглолт байсан.
-Хөтлөгчийн хувьд оролцогчдын өмнөөс “арайч дээ” гэж харамсах сэтгэгдэл төрж байв уу? Их амархан зүйл дээр бүдрэх ч гэдэг юмуу?
Маш их мэдлэгтэй чадвартай олон залуу хүмүүс оролцоод үнэхээр сайн хариулж яах бол гэсэн асуултанд хүртэл төвөггүй хариулчихаад, гэнэт маш амархан энгийн асуултанд бүдрэх тохиолдол цөөнгүй гарах нь их харамсалтай. Гэхдээ хүн хүний мэдлэг өөр өөр л дөө. Жишээ нь: хөл бөмбөг үздэггүй хүнд очоод хөл бөмбөгийн нарийн тактикийн талаар асуулт ирэхэд мэдээж хариулж чадахгүй. Харин тэр хүн өөрийнхөө сонирхол мэргэжлийн талаарх асуултад төвөггүй хариулах нь ойлгомжтой зүйл. Энэ мэт их олон амар, хэцүү асуултууд оролцогчдод маань таардаг тал бий. Сонголтоос гадна аз гэж зүйл үргэлж хүмүүсийг дагаж явдаг.
-Та долоо хоног бүр тавин сая төгрөг хардаг. Ямар санагддаг вэ?
Мөнгийг чинь хүн л бүтээсэн шүү дээ. Тиймээс мөнгийг шүтэж амьдардаггүй. Хүний хэрэглээний л зүйл учир таван зуун сая байна уу, тавин тэрбум байна уу цочирдон гайхах асуудалгүй.
-Өөрөө нэвтрүүлэгтээ оролцвол хэддүгээр үе хүртэл явах бол?
За тэрнийг ёстой мэдэхгүй юм байна даа. Огт бодож үзээгүй. Хэрвээ орлоо гэхэд тэр өдрийн тэнгэр л мэдэх байх. Ер нь бол орохгүй байх аа. Энэ бол хийсвэр ойлголт.
-Оролцох боломж гарвал хэнийг хамтрагчаараа сонгох вэ?
Тэгэхээр болвол ямар байсан ч найзуудаасаа эрж сурна. Гол нь надаас тэс ондоо чиглэлийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Тийм байвал бие биенээ мэдэхгүй зүйл дээр нь аваад гарчих болов уу.
-Хожсон мөнгөө юунд зарцуулах вэ?
Тухайн үед ямар зүйлд хэрэг болох нь тэр хэрэгцээтэй байгаа зүйлдээ зарцуулна.
КИНО ЗОХИОЛ БИЧИЖ ТҮҮНИЙХЭЭ НАЙРУУЛАГЧААР АЖИЛЛАНА
-“Тв коктейль” хамтлагаар сонин юу байна?
Хамтлагийнхан гэж ярихаас илүү маш сайн найзууд гэж хэлэхэд болно л доо. Олон жил оюутан ахуй цагаасаа нөхөрлөж явна. Цоомоо, Өскө хоёр нэг ангид хамт сурдаг, харин Аюуш маань өөр сургуульд сурдаг байсан ч тэр хоёроороо дамжуулан танилцаж найзууд болцгоосон. Түүнээс хойш олон жил өнгөрч, олон уран бүтээл дээр ажилласан. Бараг л нэг нэгнийхээ харцаар л бие биенээ ойлгож, мэдэрдэг болсон. Одоохондоо бид хэд тус тусынхаа ажлыг хөөгөөд явж байгаа. Миний хувьд “Евро-2012”-ыг тайлбарлаад ажиллаж явна. Гэхдээ цаашдаа хийхээр төлөвлөсөн уран бүтээл их байгаа. Төд удалгүй хамтлагаараа жүжиг найруулан тавих төлөвлөгөөтэй байна. Манай хамтлагийнхны хувьд монголынхоо залууст шинэ соргог, тэднийг сэргээсэн сайхан уран бүтээлүүдийг хийж, энэ хэцүү байгаа нийгмийн захаас нь жаахан ч болов өргөлцөж явах юмсан гэж боддог.
-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
Миний хувьд хэд хэдэн кино зохиол бичиж, түүнийгээ найруулан ажиллах санаатай байна.
-Та кинонд дуу оруулдаг. Яаж яваад кинотой холбогдсон юм бэ?
Кинонд дуу оруулах болсон маань их санамсаргүй байдлаар надад тохиосон. Анх би чинь МҮОНР телевизэд тайз засагч гэдэг ажилд орж байлаа. Ямар ч ажлыг нь мэдэхгүй ороод очсон тайзны гэрэл, чимэглэл, шат зэргийг зөөдөг ажил байсан байна лээ.\инээв\ Нэг өдөр санаандгүй ажлаа дуусгаад явж байгаад нэг өрөөрүү хартал нөгөө олны танил хөтлөгч, нэвтрүүлэгч, томчууд маань кинонд дуу оруулаад инээлдэн, хөөрөлдөж байх нь маш гоё санагдсан. Үүнээс хойш тэр өрөөний үүднээс салахаа болъж, ажлаа дуусангуутаа л тэр дуу оруулж байгаа хүмүүсийг хараад, өрөөний хогийн савных нь хажууд зогсдог болсон. Тухайн үедээ хүмүүс нь намайг гайхаад л, юу хийгээд энд зогсоод байдаг хүүхэд вэ, ажлаа очиж хийгээч, гэр рүүгээ яваач гээд хэлдэг байсан. Ингэж зогссоор бараг нэг сар болж байтал, нэг өдөр тэнд дуу оруулж байсан хүмүүсээс нэг залуу нь ажилдаа ирээгүй. Олон ангит кино ид дундаа явж байсан учир таслах ямар ч аргагүй болоод. Гэтэл Гүндэгмаа ах надаас Чи дуу оруулж чадах уу? асуусан чинь тэрүүгээр нэг шуугиан инээдэм. За арай ч дээ, зүгээр нэг тайз засагч кинонд дуу оруулаад эхлэвэл энэ кино урлаг чинь юу болох вэ? гэж ярьцгааж байсан ч, Гүндэгмаа ах ерөөсөө чи оролдоод үз гээд шууд чихэвч зүүлгээд шалгаж үзсэн. Бүтэн сар шахам тэр хүмүүсийг харж зогссон болохоор учрыг нь ойлгосон байснаараа таалагдсан байхаа. Ингээд л тайз засагчаа больж, кинонд дуу оруулах урлагт хөл тавьсан.
-Сүүлийн үед кинонд дуу оруулж байгаа юу? Ер нь хэдэн кинонд ажилласан бэ?
1999-2010 он хүртэл МҮОНР телевизэд арван нэгэн жилийн хугацаанд гучаад монгол кинонд ам барих үедээ барьж, дуу оруулсан. Жишээ нь: “Аз жаргал the bad boy”, “Ноён солиот” киноны ноён солиотын дүрд ам барьж дуу оруулсан. Харин хамгийн сүүлд “Боловсрол суваг” телевизийн хүсэлтээр “Аватар” кинонд дуу оруулсан байгаа. 2010 оноос хойш “Тв коктейль” хамтлагийнхаа уран бүтээл, өөрийн бодож санасан ажлуудаа хийхээр болж телевизээсээ гарсан даа.
-Таны хоолойг их өвөрмөц гэж ярьдаг. Үүнтэй санал нийлдэг үү?
Тослог л юм даа. Үүгээрээ ялгаатай байх.
-Уран бүтээлийн ажлаас гадна өөр ямар сонирхолтой вэ?
Аялалаар явах их дуртай. Ном уншсаар байгаад Африкийн тэр хот нь тэнд байдаг, тийм барилга байшин, үзэсгэлэнт газар байдаг гээд бүгдийг нь зургаас хараад л мэддэг болсон. \инээв\ Тэр газруудаараа бүгдээр нь аялахыг хүсдэг дээ. Удахгүй биелэх байхаа. Аялалын төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа.
-Та ямар чиглэлийн ном унших дуртай вэ?
Хүүхэд байхдаа үлгэрийн номыг бүгдийг нь уншсан. Уран зохиол, сонин хачин гээд бүхий л номыг уншдаг. Одоо бас Монголынхоо түүхтэй холбоотой арваад ном аваад тавьчихсан байгаа. Ажлынхаа хажуугаар зав гарган зорьж уншина даа.
-Эх орныхоо юугаар бахархаж омогшдог вэ?
Хааяадаа харахад хөгжил удаан, хэцүүхэн байгаа ч, За миний Монгол болох байлгүй дээ. Болно доо гэж омогшиж, өмөлзөж явна.
-Авъяасаа ээж, ааваасаа өвлөж авсан гэж боддог уу?
Тиймээ. Мэдээжийн хэрэг тэгэлгүй яахав. Ээж минь олон жил урлагтай холбогдож, урлагийн гал тогоонд амьдарсан хүн. Харин аав минь насаараа цэргийн хүн байсан.
-Та гэр бүлээ танилцуулаач, эхнэртэйгээ анх яаж танилцсан тухайгаа?
Гэргий маань МҮОНР телевизийн хүүхэд залуусын редакцид сэтгүүлчээр ажиллаж байлаа. Радио, телевиз нэг дор учраас байнга таарч, зөрөлддөг байсан. Найзаараа дамжуулан танилцаж, нэг нэгэндээ татагдаж, хайрласан. Тэгээд ч удаан нэг газар ажиллаад ирэхээр аяндаа хоёр биенийхээ зан ааш гээд бүгдийг таньж мэддэг болчихдог юм байна лээ. Одоо бид хоёр сайхан хүүтэй. Том нь дөрвөн настай, бага нь нэг нас өнгөрч байгаа.
-Монголын залуусын талаарх таны бодол?
Одоогийн үеийн залуучууд их нялцгай болсон байна. Бид нарын үед арай л хатуужилтай чанга байж. Зах зээлийн үед байсан болохоор ч тэр үү? Яг үнэндээ бол их хүнд үед бидний хүүхэд нас өнгөрлөө шүү дээ. Тийм ч учраас амьдралын төлөө тэмцэх, юмыг давж туулах зорилго тавьж, тэр зорилгоо бодитоор олж харах, үүнийхээ төлөө тэмүүлэх зэрэг зүйлс бидний үед давуу байж. Одоо зарим залууст яг тодорхой зорилго алга, зорьж байгаа юм нь агаарын хэтэрхий том зорилго. Зарим нэг хэсэг нь бүр унтарчихсан, яахаа ч мэдэхээ байчихсан, тодорхой зорилгогүй. Нөгөө хэсэг нь эцэг эх нь мөнгөтэй, амьдрал арай гайгүй байдаг ч юмуу. Сайн юм сурч авъя, өөртөө мэдлэг олж авъя гэдэг талаас биш, нэр хүндийг өөртөө наахыг их зорьдог болж. Уг нь залуус нэр хүнд хөөцөлдөх биш, мэдлэг чадварын араас явах нь чухал байна. Залуустаа зорилгынхоо төлөө тэмцэж, урагш тэмүүлж байгаарай гэж хэлье.
-Танд баярлалаа. Уран бүтээлд тань амжилт хүсье.
Баярлалаа.
Ярилцсан: Б.Цэрэннадмид