МАН эрээ цээргүй нулимж хаясан шүлсээ долоох биш, шороотой нь үмхэж идэхээр сэтгэл шулуудаад байна. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын 300 гаруй гишүүн МАХН-д элсэж, улстөрийн хүрээнийхэн дунд нэлээд шуугиан тарьсан. Тэгвэл МАН-ын 300 гишүүн МАХН-д гэнэт элсэх болсон нь угтаа МАН-ын нууц явуулга байжээ.
Тодруулбал, улстөрд дахин сэрэх гэсэн МАН-ынхан «Шударга ёс» эвсэлтэй нэгдэж, эвсэхийн тулд намынхаа гишүүдийг санаатайгаар МАХН-д элсүүлсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр МАХН-д элссэн 300 гишүүн дотор яваа нэр бүхий хүмүүс Н.Энхбаярын намын гишүүдийг ятгах, хоёр намыг буцааж нэгтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэх зорилготой аж.
Харин Н.Энхбаяр хийгээд «Шударга ёс» эвслийн толгой гишүүдийн санаа бодлыг урвуулах ажилд МАН-ын удирдлагууд санаа тавихаар болжээ. Нэгэн цагт Н.Энхбаяртай нь нулимж хаясан МАХН-ыг дахин МАН-д нэгтгэхийн тулд намын даргаас нь эхлээд жирийн гишүүд хүртэл нь тархи угаах бүхэл бүтэн операц төлөвлөгөө боловсруулжээ.
Энэ төлөвлөгөөний эхний хэсэг нь амжилттай бүтсэн бололтой. МАН-аас нүүдэллэж очсон 300 гишүүнийг МАХН-ынхан халуун дотноор угтаж авлаа. Одоо 300 гишүүн дотор тусгай хөтөлбөртэй айлчилсан МАН-ын үнэнч гишүүд МАХН-ын жирийн гишүүд, нарийн бичгийн дарга нарыг нь ятгаж, сэнхрүүлэх үлдлээ. Өөрөөр хэлбэл, хүчин мөхөстсөн МАН улстөрийн эрх мэдлээ эргүүлж авахаар бүхий л арга чаргаа хэрэглэж байна. Уг нь МАН Н.Энхбаярт ихээхэн увайгүй зан гаргасан.
Гэвч өнөөгийн Монголын улстөрд ёс суртахуун гэж байх юм биш. Н.Энхбаярын хязгааргүй эрх мэдлийг нугачин дарахын тулд МАН-ын лидерүүд яаж улайрч байлаа даа. Одоо тэр лидерүүд нь эргээд Н.Энхбаярын бөгсийг долоох нь холгүй, уулзах хүсэлт гаргаад гүйж явна. Харин Н.Энхбаяр МАН-ынхныг сөгдөж мөргөхөөс нааш намаа нэгтгэхийг зөвшөөрөхгүй байх. Түүний хувьд амь насаараа дэнчин тавьж байж МАХН-ыг бий болгосон. Тэрхүү нам нь өнөөдөр өөрийнх нь хувь заяаг шийдэх бололтой.
Яг үнэндээ Н.Энхбаярт АН- аас илүү МАН-тай нэгдсэн нь ашигтай хэмээн ажиглагчид үзэж байна. Нэгдүгээрт, «Шударга ёс» эвсэл АН-ын Засгийн газартай 70:30 гэсэн харьцаатай эрх мэдлээ хуваасан. Энэ нь эвслийнхэнд чамлалттай байгаагаа илэрхийлж, 70:30 гэсэн харьцаандаа өөрчлөлт оруулахыг АН-аас шаардаж буй. Энэ бол АН-д өгч буй Н.Энхбаяр хийгээд эвслийнхний эхний сануулга.
Учир нь эвслийнхэн АН-ын Засгийн газраас гарч, МАН-тай нэгдлээ гэхэд эргээд л МАН-ын Засгийн газарт орох боломжтой. Бүр 70:30 гэсэн харьцааг 50:50 болгож нэмэгдүүлэх «шанс» бий. АН УИХ-д 31 суудалтай бол МАН 25 суудалтай. сууж буй гишүүдийнхээ тоогоор МАН-аас хол давуу байж чадахгүй. Тэгэхээр МАН-ын 25 дээр эвслийн 11 гишүүнийг нэмэхээр МАН олонх болж, Засгийн газраа байгуулах боломжтой.
Гэхдээ үүний тулд эвслийнхэн МАН-д Засгийн эрх мэдлийг 50:50 гэсэн харьцаатай хуваалцах шаардлага тавьсан сурагтай. Хэрэв МАХН, МАН-ынхан иймэрхүү байдлаар тохиролцчихвол хэн хэнд нь ашигтай. МАН алдсан эрх мэдлээ эргүүлж авах бол Н.Энхбаяр тэргүүтэй эвслийнхэн Засгийн газарт одоогийнхоос илүү эрх, ямба эдэлнэ.
Хоёрдугаарт, MAH, МАХН-тай нэгдэх нь Н.Энхбаяр гэдэг хувь хүнд ашигтай. АН-ынхан Н.Энхбаярыг улстөрөөс арчиж хаяхын тулд эрх чөлөөг нь хасч, дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн. Иймээс МАН-тай нэгдэж, Засгийн эрх мэдлийг 50:50 хувиар эзэмшсэнийхээ дараа өөрийгөө эрх чөлөөтэй болгох асуудлыг нухацтай ярьж болох юм. Магадгүй МАХН, МАН-тай нэгдэх дээрээ тулбал Н.Энхбаярын ялыг хэрэгсэхгүй болгоно гэсэн нууц тохироо хийх биз.
Тэгэхээр ерөнхийдөө МАХН, МАН-тай нэгдэх эсэх нь энэ сарын 26-нд болох Н.Энхбаярын шүүх хурлын шийдвэрээс шалтгаална. Хэрэв Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Н.Энхбаярын хэргийг хэрэгсэхгүй болгохгүй бол МАХН буюу «Шударга ёс» эвслийнхэн шууд МАН-тай нэгдэх бололтой. Өөрөөр хэлбэл, АН- ынхан Н.Энхбаяр гэдэг хүнд яаж хандахаас бүх зүйл шалтгаална гэдгийг улстөрчид ярьж байна.
Гэхдээ АН-ын далд удирдагч МАХН-ын дарга Н.Энхбаярыг маш их хүч хөдөлмөр, хэл ам дагуулж байж хорьсон болохоор тийм ч амархан суллахыг хүсэхгүй. Суллахгүй гэхээр эвслийнхэн МАН-тай нэгдэж, АН-ын Засгийн газрыг унагачих гээд байдаг. Ингэхээр АН- ын дарга Н.Алтанхуяг хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг болчихоод байгаа аж.
Нэг ёсондоо монгол төрийн эрх мэдлийг АН-д өгөх үү, МАН-д өгөх үү гэдгийг ялтан Н.Энхбаяр шийднэ. Хэдийгээр Н.Энхбаяр эрх чөлөөгөө хасуулчихаад хэвтэж байгаа ч санаа бодол нь Засгийн газрыг ганхуулж чадаж байна. Улстөрийн тогоонд олон жил хор найруулсан хүн гэдэг ийм л байдаг аж.
Б.Даваахүү
Эх сурвалж: "Өглөөний сонин"