Зуны дэлгэр цаг дуусч, хүйтний улирал хаяанд иржээ. Өдөртөө дулаахан хэдий ч сэрүүний улирал аль хэдийнэ ирснийг илтгэх мэт өглөө, оройдоо жиндүүлнэ.
Бид энэ удаагийн сурвалжилгаа нийслэл хотын үдшийн амьдралаас хүргэж байна. Гэхдээ баар, цэнгээний газар бус цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн гудамж талбайгаас сурвалжилсан юм. Иргэдийн хамгийн ихээр очдог, цаг үргэлжид олны хөл тасардаггүй газар нь Зайсан толгой.
Үдшийн 23:00 цаг болсон боловч энэ орчимд анги, хамт олон, найз нөхдөөрөө бөөгнөрөн зогсох залуус олон байв. Тэдний чөлөөт цагаа өнгөрөөх хэв маяг бусдаас өөр санагдсан. Нүд алдам хязгааргүйд гэрэлтэх үй түмэн гэрлийн анивчаа шөнийн нийслэлийг яаж бий болгодог гэхчлэн Зайсан толгой дээр гарсан хүн бүрийн харж, баясдаг зүйлсийг тэд анзаарах сөхөө байсангүй.
Тойрч суугаад бие, биеэ согтууруулах ундаагаар дайлахад хамаг анхаарал бас зорилго нь оршиж байгаа гэлтэй. Уусан архиндаа халамцсан залуус нэгнийгээ шат руу түлхэж, хад асгаар гүйлдэж тоглоно. Зайсан толгой өөд өгсөхөд гэрэлтүүлэг байх ч орой хэсэгт нь ямар ч гэрэлтүүлэггүй, тас харанхуй.
Мөн хад, чулуу, гуу жалга ихтэй өндөрлөг газар. Гэтэл энэ залуус унаж бэртэхийг ч үл анзааран гүйлдэх аж. Зуны үдэш шиг дулаан биш сэвэлзсэн хүйтэн салхитай байсан нь тэднийг удаан хугацаагаар саатах бус, буцаад буух шалтгаан болж байсан нь нэг талаараа сайшаалтай хэрэг болох шиг.
Доош бууж, олны хэлдгээр танктай хөшөөний орчим ирэхэд харьцангуй дулаахан байв. Сэвэлзсэн хүйтэн салхи ч бараг байсангүй. Гэхдээ энэ орчимд хүн бага байлаа. Шорлог хийдэг болон түргэн хоолны цэг ажиллуулдаг цөөн тооны хүнээс өөр хүн харагдсангүй.
“Зуны дулаан байсан бол ид бужигнаж байдаг цаг шүү дээ. Ойрдоо хүйтрээд байгаа болохоор хүн бараг ирэхгүй болсон. Бид ч ингэсгээд бууна” хэмээн шорлог хийж зогсох залуу хуучлав. Үнэхээр ч сэрүүний улирал эхэлснээс болсон уу, энэ орчимд зугаалах хүн цөөрчээ.
Энэ зуны хамгийн эрэлт ихтэй, хүн бүрийн сонирхлыг татсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 00:00 цагийн орчимд очив.
Зайсан толгойтой харьцуулахад энэ орчимд бүр хүнгүй байлаа. Зорьж ирээд ч нэмэргүй. Олныг гайхшируулах усан ориглуур зогссон, өнгө өнгийн эрвээхэйг дүрсэлсэн гоёмсог гэрлүүдийн нэг нь ч асаагүй байх аж.
Зөвхөн талбайн гадна байх харуулын байшингийн ганц гэрэл л бүүдийнэ. Шөнийн Улаанбаатар алслагдмал газраа иймэрхүү төрхтэй. Харин төв гэгдэх Тусгаар тогтнолын ордны өмнөх цэцэрлэгт хүрээлэн, “Централ тауэр”-ийн цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс аль нэг тийш яаран алхах нь өдрийг санагдуулам.
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор энэ газруудад зугаалах хүмүүсийн дийлэнх нь залуучууд байсан. Баар, цэнгээний газарт суугаагүй нь нэг талаараа сайшаалтай ч нийтийн эзэмшлийн гудамж, талбайд архидан согтуурах үзэгдэл нэмэгдсэнийг энэ үдэш илтгэж байсныг нуух юун.