Өмнөх Засгийн газрын үед одоогийн УИХ-ын дарга З.Энхболд, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарын гишүүд УИХ-ын 57 дугаар тогтоолд заасны дагуу Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг Ерөнхий сайд С.Батболдоос шаардаж байлаа.
Тэд үе үе ийнхүү шаардлага тавьж, Оюутолгойн гэрээг өөрчилнө гэж үргэлж ярьж амласныхаа төлөө УИХ-д дахин сонгогдоод зогсохгүй, сайдын сэнтийд суусан. Анх шаардлага тавьснаас хойш бүтэн жил өнгөрчээ. Гишүүдийн шаардлага ажил болж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт орсонгүй. Харин үүнийг ажил болгохыг шаардаж байсан хүмүүсийн зарим нь өөрсдөө ажил болгох эрх мэдэл бүхий албан тушаалд очлоо. Гэтэл тэд эргэж буцаж эхэллээ. Энэ тухай Б.Бат-Эрдэнэ гишүүн “Анхнаасаа бидэнтэй санал нэг байсан хүмүүс одоо бидний эсрэг болоод сууж байна” гэж барим тавим хэлэв.
Жилийн өмнө дээрх шаардлагыг тавьж байсан гишүүдийн нэг Б.Бат-Эрдэнэ шинээр бүрдсэн Засгийн газар, Ерөнхий сайдад Оюутолгойн гэрээг өөрчлөх шаардлага тавихаар гишүүдийн гарын үсэг цуглуулсан. Улмаар 23 гишүүний гарын үсэг бүхий шаардлагыг энэ сарын 5-нд Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлснээ мэдээлсэн. Мөн тэд шаардлагынхаа хариуг ирэх сарын 5-ны дотор авахаа ч шаардсан. Шаардлага тавьсан гишүүдэд дээр заасан хугацаанаас өмнө нэг боломж олдсон юм. Энэ нь УИХ-аар хэлэлцсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Оюутолгойн гэрээг өөрчлөх тухай заалт оруулах явдал байлаа. Энэ нь өнгөрсөн жил шаардлага тавьсан гишүүдээс онцгойрох давуу тал байв. Харамсалтай нь тэд энэ давуу талаа ашиглаж чадсангүй.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед гарсан “Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг үргэлжлүүлнэ” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонхи нь дэмжиж УИХ-аар хэлэлцэхээр болсон юм. Гэтэл ээлжит бус чулганыг хаах өдрийн орой нэгдсэн чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцүүлэхээр оруулж ирэхдээ энэ заалтыг хассан байв. Чуулганы хуралдааны үеэр дээрх зарчмын зөрүүтэй саналаар дахин санал хураалт явуулсан ч нэг хүний саналаар унасан тухай Б.Бат-Эрдэ-нэ гишүүн гарын үсэг зурсан бусад гишүүдийнхээ хамтаар мэдээлсэн юм. Санал хураалт явуулахаас өмнө Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагыг дэмжин Б.Болор, Ц.Дашдорж гишүүн гарын үсгээ зурж шаардлага тавьсан гишүүдийн тоо 25 болсон байжээ. Харамсалтай нь санал хураахад дээрх шаардлагад гарын үсэг зурсан АН-ын гишүүдээс Ж.Батзандангаас бусад нь эсрэг санал өгсөн байна. Ингэж л Оюутолгойн гэрээг өөрчлөх яриа нь ажил болохын даваан дээр АН-ынхны ам ажил хоёр нь зөржээ.
Б.Бат-Эрдэнэ гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг гишүүдийнхээ хувийн эрх ашгийг нам, албан тушаалынхаа эрх ашигтай хутгаж болохгүй хэмээн шүүмжилсэн ч тэрбээр зарим гишүүний гарын үсэг хуурамч байсан гэж тайлбарласан байна. Гарын үсэг цуглуулахдаа бүх гишүүнтэй уулзаж нэгдэх эсэхийг нь лавлахад өнгөрсөн жил шаардлага тавьж байсан АН-ын сайд нар “Нэг танхимд сууж байгаа бид нэгийгээ шаардаад яахав. Ерөнхийдөө энэ шаардлагыг дэмжиж байна. Бид Засгийн газрын танхим дотроос дэмжинэ” гэжээ. Гэтэл адилхан Засгийн газрын гишүүн Д.Бат-Эрдэнэ гарын үсгээ зурсан байна.
АН-ын бусад сайд нар дээрх тайлбарыг хэлээд гарын үсгээ зурахаас татгалзсан бол “Шударга ёс” эвслээс Засгийн газрын гишүүнээр томилогдсон Д.Тэрбишдагва, Ч.Улаан, М.Сономпил нар гарын үсгээ ямар ч эргэлзээгүйгээр зуржээ. Харин эцсийн мөчид Засийн газар дотроос дэмжинэ гэсэн Н.Батбаяр, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нар саналаасаа буцлаа. Энэ нь ард түмэнд амласнаасаа гэнэт буцаж, одоо байгаа албан тушаалаа илүү үзлээ гэхээс өөрөөр ойлгогдохгүй байна.
Үүнээс үзэл цөөнхийн гишүүн байхдаа Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэж шаардаж байсан УИХ-ын дарга З.Энхболд, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын сайд С.Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар бодлоо нэгэнт өөрчилсөн бололтой. Тэднийг ингэж бодлоо өөрчлөхөд албан тушаалт нөлөөллөө. Өмнө нь Монголын ард түмний эрх ашгийн төлөө гэж шаардаж байсан бол одоо нам, албан тушаалынхаа эрх ашгийн төлөө Ерөнхий сайддаа шаардлага тавихаас татгалзаж байна. Шаардлагад гарын үсгээ зурахгүй байж болох ч Засгийн газрын хөтөлбөрт Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах тухай заалт оруулах санал хураалтад эсрэг санал өгдөг нь ард түмэнд амласнаасаа урвасан хэрэг. Улстөрд найз байдаггүй гэдэг шиг намын эрх ашиг, албан тушаалынхаа төлөө хоёр нүүр гаргаж болдог л байх. Харин ард түмэндээ бол нэг л нүүртэй байх ёстой. Ард түмнээр ингэж тоглож болох уу.
Сул гишүүн явахаараа эх оронч, албан тушаалд хүрэхээрээ намдаа бялдууч болчихдог. Бас зорилго нь биелдэг эдгээр гишүүнд “Эх оронч түшээд” гэдэг цол нь дэндүү ахаджээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” гэж хэлсэн байдаг. Оюутолгойн гэрээг өөрчилнө гэж байсан зарим хүнд албан тушаал, намынх нь эрх ашиг ард түмний эрх ашгаас илүү чухал байгаа бололтой.
М.ЛОСОЛ
“Өдрийн шуудан” сонин