МАН-ын 300 гаруй гишүүн гишүүнчлэлээсээ татгалзаж МАХН-д “дагаар орсон” нь өнгөрөгч долоо хоногийн хувьд хамгийн том сенсаци гэж хэлж болохоор байлаа. Ингэж хэлэхийн учир нь зайлшгүй өөрчлөлт хүлээгдэж байгаа МАН-ын генсек дээрх тооны гишүүнээ алдсандаа барьц алдаж МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзах хүсэлт гаргасан. Нэгэн цагт нөхөрлөж, шадарлаж явсан үйлс нэгтнээ хазайсан дээр нь түлхэж андын чанараа харуулсан тэрбээр бүр хорих ангид нь орж уулзах хүсэлт гаргасан гэх сурагтай.
Гэхдээ МАН-ын ахмадууд, залуучууд, гадаадын элчин сайдуудтай гээд олон уулзалт хийгээд амжсан гэгддэг түүнийг энэ удаа уулзалт гэхээсээ илүү улс төрийн дараагийн шатны тэмцэл хийж байж мэднэ хэмээн масс үнэлж байгаа.
Харин эл мэдээлэлтэй давхцан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас няцаалт хийж “МАН-ын удирдлагаас Н.Энхбаяртай уулзах хүсэлт гаргаагүй” гэсэн юм.
МАН-ын генсекийн “чухал” уулзалтын тухай ярианы чимээ алдраагүй байхад дэд сайдуудын болон зарим нэгэн агентлагийн дарга нарын томилгоо хийгдсэн.
Өнгөрөгч бямба гарагт болсон Засгийн газрын хуралдаан өмнөх хуралдаануудаас илүү олны анхаарлыг татаж байсан гэхэд болно. Уг хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж, зөвшөөрөлгүй орон сууцны барилгын асуудлаар шүүмжлэлд өртөөд байсан МХЕГ-ын дарга Р.Содхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь тус газрын дэд дарга Д.Гүнбазарыг томилсон.
Мөн Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга, гавьяат хуульч Д.Мөрөн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Пүрэвдоржийг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Хатанбаатар нарыг тус тус томилсон нь “Олны үг ортой”-г баталсан тодорхой жишээ болов.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргаар Д.Баярсайхан, Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Жадамба, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр И.Нарантуяа, Цөмийн энергийн газрын даргаар Н.Тэгшбаяр, Газрын харилцаа, зураг зүйн газрын даргаар А.Хүрэлшагайг тус тус томилсноос монголчуудад хардлага, айдас өдгөөг хүртэл тээлгэсээр байгаа “домогт” Цөмийн энергийн газрын даргын суудалд тухалсан Н.Тэгшбаяр дээр олны анхаарал илүүтэй тусч байлаа.
Харин шинэхэн дэд сайдуудаас МАХН-ын О.Чулуунбат, Э.Эрдэнэжамъян, МҮАН-ын Б.Цогтгэрэл, АН-ын А.Баттөр нараас бусад нь төдийлэн олны танил бус, ихэнхдээ АН-ын угшилтай хурган дарга нар байгсад тодорлоо.
Хэрэглээнд
дөрөөлсөн шоу
Улстөрийн амьдрал ийн өрнөхтэй зэрэгцэн нийгэм эдийн засгийн амьдралд ч нэлээд үйл явдал болов.
Энэ салбарт гарсан чихэнд чимэгтэй мэдээлэл нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах гэсэн санал, санаачилга байв. Энэ асуудлаар Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоо, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй зах, худалдааны төвийн удирдлагууд оролцсон ч олигтой шийдэлд хүрч чадаагүй юм.
Мөн Засгийн газрын хуралдаанаас хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан. Энэ нь ядуу, нэн ядуу, тодруулбал, өмнө нь өгч байсан 21 мянган төгрөгөөр амь зуулгаа залгуулдаг байсан иргэдийн хувьд “тэнгэрийн хишиг” хүртэхтэй адил болсон бол масс орон нутгийн сонгуулийн өмнөх шоу гэж үзэж буй.
Шоу ч бай, юу ч бай Хүний хөгжил сангаас 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт аравдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө олгож эхлэхээр болсон ч нийгэмд багагүй бухимдал үүсгэсэн. Энэ шийдвэрийн дагуу 0-18 нас хүртэлх насны хүүхдүүд хуучин хэрэглэж байсан Хүний хөгжлийн дэвтрээрээ 20 мянган төгрөгөө авах боломжтой.
Харин хүүхдийн мөнгө олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан маягт хэвлэх, сургалт, сурталчилгаа хийх, холбогдох программ боловсруулах зэрэг зардалд зориулан 154.8 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар болсон нь төсвийн үргэлгэн зардлыг нэмэгдүүлж буй хэрэг.