УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа үр дүнгийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тус байнгын хороо нь энэ хугацаанд найман хуулийн төсөл болон тогтоол, шийдвэрүүдийг хэлэлцэн батлуулжээ. Эдгээрээс чухал нь гэвэл 2012 оны төсвийн тодотгол юм.
Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэхдээ "Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийхдээ алдагдлыг ДНБ-ийн 4.9 хувьд барьсан. Алдагдлын хэмжээ их байгаа талаар мэдээлэл цацагдаж байгаа ч компаниудын ажлын байрыг хадгалах хүрээнд энэ хэмжээнд алдагдлыг баталсан" гэлээ.
Мөн яам, агентлагуудын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 500 хүнийг үүрэгт ажлаас нь цомхотгох болж байгааг энэ үеэр мэдэгдлээ.
Ингэж цомхотгож байгаа нь сайшаалтай зүйл биш, мэдээж цаана нь өрх гэрийн амьдрал бий. Тиймээс аль болох хүнээ ажлаас чөлөөлөхгүй байж, ажлын байрыг нь хамгаалах нь чухал гэдгийг онцолсон юм. Хэдийгээр хямралын жил байлаа гээд төсвөө хумих бус ажлын байр, эдийн Засгийн бүтцээ хадгалж үлдэх нь хамгийн чухал. Ингэснээр хямралыг хохирол багатай давахад сайнаар нөлөөлнө хэмээн байнгын хорооны дарга хэллээ.
Э.Оюун
Эх сурвалж: Нийслэл таймс