Аймшиггүй зоригт Франц авирагч Ален Робер Хятадын төв хэсгийн Хенань мужид байдаг дэлхийн хамгийн өндөр ган цамхагт амжилттай авирчээ. "Франц Хүн Аалз" хочит Робер өнгөрөгч бямба гаригт "Central Plains Fortaleza" барилгад авирахын тулд хоёр цагийн хугацаа зарцуулсан байна.
388 метр өндөр уг ган барилга тэгш гадаргуутай учраас 50 настай авирагч дээд хэсгийн ажиглалтын тавцанд хүрэхийн тулд сордог механикхэрэгсэлашиглажээ. Барилгын дээд хэсгийн гадна тийшээ 30 градус налуу хэсэгт авирах нь Роберын хувьд хамгийн хэцүү байсан байна.
2010 онд тэрээр Австралийн Сиднейд байдаг 41 давхар "Royal Bank of Scotland" барилгад зөвшөөрөлгүй авирсныхаа төлөө 750 австрали доллараар торгуулж байжээ. Гэхдээ энэ удаа тэрээр зөвшөөрөл авсныхаа дараа авирсан байна.
Робер бага залуугаасаа авирч эхэлжээ. Тэрээр анх 12 настай байхдаа өөрийн амьдарч байсан орон сууцны найман давхар луу авирч байсан гэнэ. "Хүн Аалз"түүнээс хойш Чикагогийн "Sears" цамхаг, Тайваний "Taipei 101" зэрэг 100 гаруй барилгад авирчээ.
Э.АМАР