logo
Жастин Тимберлэйк дунд чөмгөөрөө

Жастин Тимберлэйк дунд чөмгөөрөө "жиргэж" байна

2012/09/25
Эрчүүд гэрлэхээсээ өмнө ганц сайн наргиж, дураараа дургин дунд чөмгөөрөө жиргээд авахыг "Bachelor party" гэдэг билээ. Тэгвэл дуучин Жастин Тимберлэйк  хуримаасаа өмнө сүүлчийн удаа "шоудаж" байна. Өнгөрөгч пүрэв гаригт 20 орчим найзтайгаа Лас Вегаст наргиж эхэлсэн тэрээр зугаа цэнгэлээ үргэлжлүүлэхээр баасан гаригт Мексикийн Кабо Сан Лукас хотод очжээ.
31 настай Жастин болон түүний сүйт бүсгүй 30 настай Жессика Бэйл нар хуримынхаа талаар ам нээхгүй байгаа юм. Гэхдээ Жастины энэхүү наргиан цэнгээнээс харахад тэдний хурим удахгүй болж магадгүй гэсэн таамаг ч явж байна. 
AccessHollywood.com сайтад мэдээлж байснаар тачаангуй хос 2007 онд болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд гурван сарын турш тусдаа байжээ. Харин үүний дараа буюу 2011 оны 12 сард тэд дахин нийлж, сүй тавьсан байна.
Жастин, Жессика нар сүй тавих ёслолоо тохиолдуулан өнгөрөгч тавдугаар олон оддыг оролцуулсан үдэшлэг зохион байгуулсан билээ. Уг үдэшлэгт Ellen DeGeneres, Amy Adams, Timbaland болон NSYNC хамтлагийн Lance Bass, JC Chasez оролцжээ. Тэднээс гадна Жессикагийн эцэг эх ч үдэшлэгт хүрэлцэн ирсэн юм.

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш