Биднийг багад "Улаан гэрэл аслаа, аслаа Урдаас машин ирлээ, ирлээ Найзуудаа, найзуудаа Улаан гэрэл аюултай шүү Ногоон гэрэл аслаа Цагаан гарцаар гарлаа, гарлаа..." гэдэг үгтэй "Гэрлэн дохио" хэмээх дууг дуулуулдаг байсан болохоор улаан гэрэл, гарцгуй газраар гарах аюултай юм байна гэдгийг хангалттай ойлгодог байсан. Харин одоо цагт энэ дуу ямар утга учиртайг мэддэг хүүхэд тун цөөхөн болж.
"Ногоон гэрэл, цагаан шугам" тэмцээнийг ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулдаг ч зам хөндлөн гарах соёлд суралцаагүй нь өдөр тутам гардаг автозамын ослоос харагдаж байна. Улаан гэрлийн аюул, гарцгүй газраар гарч болохгүй гэдгийг зааж өгөх ёстой эцэг, эхчүүд нь өөрсдөө хүүхдээ хөтлөөд гарцгүй газраар дайрдаг болохоор хүүхдүүд нь тэднээс юу сурах нь тодорхой.
Хүн болох багаасаа гэдэг учраас ухаан орох цагаас нь эхлээд хүүхдүүдээ гарцгүй газраар гарахгүй байх, ногоон гэрэл асахад гарцаар гаргаж сургах нь эцэг эхчүүдийн үүрэг байх ёстой. Хөгжингүй оронд эцэг, эхчүүд нь энэ асуудлыг өөрсдийн нэн тэргүүний үүрэг гэж ухамсарладаг аж. Хүүхдээ дөнгөж цэцэрлэгт орох цагаас нь эхлээд дагуулж яваад зам хөндлөн гарах соёлд сургаж, машин бол аюултай гэдгийг ухамсарт нь суулгадаг.
Харин манайд бол багш нь зааж сургана биз гэсэн Сэтгэлээр эцэг, эхчүүд нь хандаж, сургуульд нь хожигдохгүй хүргэхийн тулд машин дундуур хүүхдээ чирээд гүйдэг дүр зураг хэвийн үзэгдэл болсон. Машины хөдөлгөөн анаж зогсоод хүүхдээ чирээд гүйлдэж байгаа эцэг, эхчүүд яг одоо ч гэсэн явж байгаа. Та цонхоороо хараарай. Зарим ухамсартай цагдаа гарцаар гарах шаарддага тавихад "Дуугүй ажлаа хий, миний яаж зам гарах нь чамд хамаагүй" хэмээн "сургаал айлдаад" явж одно. Гарцгүй газраар гарсан иргэнийг торгоно гэсэн журам байдаг ч тэр нь авлига авсан гэдэг нэр зүүлгэх учраас цагдаа нар хэрэгжүүлэхийг хүсдэггүй биз. Тэгээд ч та гарцгүй газраар гарлаа, торгуулийн мөнгөө төлнө үү гэсэн шаардлага тавьсан цагдааг барьж аваад зодохоос ч сийхгүй ухамсартай хүмүүс шүү дээ, бид чинь.
Энэ журмыг хэрэгжүүлэх талаар жил бүхэн ярьдаг ч Монголын хууль гурав хоног гэдэг нь болж, хэрэгжиж үзээгүй хуулийн тоонд хэдийнэ орчихсон. Хүүхдүүдэд замын хөдөлгөөний цагаан толгой буюу аюулгүй хөдөлгөөний наад захын ойлголт өгөх зайлшгүй шаардлага байдаг. Эцэг, эхчүүд эхлээд үүргээ ухамсарлаж өөрсдөө зам хөндлөн гарахдаа гарцтай газраар гарч сурмаар байна. Энэ тухай сайн ойлгож, мэдлэгтэй болж, хэрэглэж хэвштэл нь хүүхдээ ганцааранг нь явуулахгүй байх хэрэгтэй.
Хүүхдүүд энгийн жижигхэн жишээнээс маш амархан суралцдаг. Тухайлбал, "ээж нь хүүгээ хүргэж өгөхдөө үргэлж энэ замаар гарч байгаа биз. Тэр ногоон гэрэл асахаар гарна шүү" гэх зэргээр энгийнээр, ойлгомжтой тайлбарлаж, сургуульд нь хүргэх замдаа өдөр болгон хүүхэдтэйгээ замын хөдөлгөөний соёлын талаар ярилцаж байвал хүссэн хүсээгүй тэд маань маш амархан суралцана.
Тэгэхээр та хүүхдүүдтэйгээ гадуур явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар байнга тайлбарлан таниулж, үлгэрлэн үзүүлж чадвал өдөр болгон айдас дагуулсан зам тээврийн осол таныг хүү, охиныг тань тойрч гарна. Хэнэггүй жолооч, хэрээс хэтэрсэн машины цуваанаас та бурууг хайж, бухимддаг. Гэвч зам хөндлөн гарахдаа хүүхэддээ гарцаар гарахыг зааж өгөөгүй өөрийнхөө бурууг тэр болгон анзаардаггүй.
Муу, муухайг зөгнөсөн юм биш. Хэлж ирдэггүй зовлон хэнийг ч тойрдоггүй. Өглөө хичээлдээ явсан хүүгээ өдөр инээсээр орж ирэхийг нь хармаар л байгаа биз дээ. Тиймээс зам тээврийн ослын дараагийн золиос болгохыг хүсэхгүй л байгаа бол эрхэм аав, ээж та яг одооноос эхлэн хүүхэддээ замын хөдөлгөөний "хичээл" зааж, хүү, охиноо хичээлд нь хүргэхдээ заавал гарцаар гарч хэвшээрэй.
Б.Өнөртогтох