Ирэх арваннэгдүгээр сарын 21-нд орон нутгийн сонгууль болно. Энэ сонгуулийг зохион байгуулахад холбогдох байгууллагуудад нь ямар бэрхшээл тулгарч байна вэ.
Энэ асуудлыг шийдэх “Сонгогчдын бүртгэл, хяналтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт нээлттэй хэлэлц үүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлц үүлэгт УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гиш үүн Ж.Батзандан, Р.Бурмаа нар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд, улс төрийн намуудын төлөөлөл оролцсон юм. Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог байгуулах шийдвэрийг гаргаж, анхны даргаар нь өнөөгийн УИХ-ын дарга З.Энхболдыг томилон ажиллуулсан билээ.
Тэгвэл тус дэд хорооны хоёр дахь даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан томилогдсон бөгөөд уг хороо нь сонгогчийн нэрсийн жагсаалтыг цэгцтэй болгож, сонгуулийг шударга зохион байгуулахад холбогдох газруудын үйл ажиллагааг зангидаж, бодлогын төвшинд УИХаас ямар шийдвэр гаргах шаардлагатай зэрэг олон ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээж буй. Нээлттэй сонсголд оролцсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвдорж “Монгол Улсын хэмжээнд 2012 оны есдүгээр сарын 21- ний байдлаар 1.9 сая гаруй иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан. Үүнд гадаад орнуудад амьдарч байгаа монгол иргэд ч хамаарна.
Харин цахим үнэмлэх хэвлэлтийн ажил нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хувьд үндсэндээ дууссан, тараах ажлыг хийж байгаа бол Хан-Уул дүүргийн тухайд иргэдийн цахим үнэмлэх хэвлэх ажил удахгүй дуусна. Түүний дараа хүн ам цөөтэй Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж эхэлнэ. Орон нутагт ч цахим үнэмлэхийг иргэдэд тараах ажлыг зохион байгуулж байна. Нэг үгээр хэлбэл, орон нутгийн сонгууль болоход 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт иргэдийн цахим үнэмлэх эзэндээ очсон байхаар ажлаа шахуу гүйцэтгэж байна” гэв. Гэхдээ гол анхаарал татах асуудал нь сонгогчийн хаягийн зөрчил болохыг хэлэлцүүлэгт оролцогчид сануулж байлаа. Тухайлбал, нийслэлчүүдийн хувьд орон сууц, хашаа байшингаа зарж, өөр дүүрэг рүү шилжчихээд шилжилт хөдөлгөөнөө хийлгэдэггүй жишиг бий. Сонгууль тулахад л шилжилт хөдөлгөөний зөрчилтэй болох нь илэрдэг.
Сонгогчийн хувьд өөрийгөө буруутгахаас илүүтэй “Та нар хэргээр сонгох эрхэнд минь халдаж байна гэж иргэний бүртгэлийн ажилчдыг буруутгадаг тухай холбогдох албаныхан учирлаж байв. Одоогоор Орон нутгийн сонгуулийн тухай хуульд заасанчлан улсын хэмжээнд иргэний хаягийн шилжилт хөдөлг өөнийг есдүгээр сарын 23-наас эхлэн зогсоожээ. Нийт 60 хоногийн хугацаанд шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тул ирэх арваннэгдүгээр сарын 21-н хүртэл энэ хязгаарлалт үйлчлэх юм байна.
Хоёр дахь хүндрэл нь дэд бүтэц хөгжөөгүй аймагт автомат системээр сонгууль зохион байгуулах үед хүндрэл гарах талтай гэнэ. Хэдийгээр өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар энэ талын бэрхшээл харьцангуй бага байсан ч орон нутгийн сонгуулиар цахим үнэмлэх ашиглахаар гарч болзошгүйг сануулж байв. Ийм үед гар аргад шилжиж санал хураалтын ажлыг хийхээс аргагүйд хүрч болзошгүй юм байна.
Гурав дахь хүндрэл нь сонгууль тулсан үед баг, хороог нэмнэ, хасна гэх ажил ундрах нь бий. Түүний дагуулаад сонгогчоо хуваарилах шаардлагатай болж тэр хэрээр хүндрэл үүсгэдэг байна. Тиймээс сонгууль тулсан үед ийм тушаал буулгахгүй байх нь чухал гэнэ. УИХ-ын гишүүн Р.Бурмаа “ 2004 онд сонгогчийн нэрсийн жагсаалт 130 мянгаар зөрж байсан бол 2008 онд 236 мянгад хүрсэн. УИХ болоод орон нутгийн сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчдийн тухайд өрсөлд өгч нартаа нэг, хоёрхон саналын зөрүүгээр ялагдах тохиолдол бий. Үүнд хуурамч сонгогчийн нэрсийн жагсаалт гол нөлөө үзүүлдэг. Нөгөө талдаа сонгогчийн нэрсийн жагсаалт үнэн зөв гарч байж сонгууль шударга зохион байгуулагдах зарчим хангагдахад анхаарах учиртай” гэсэн юм.
Д.Гэрэл