logo
 Хилийн цэргийг татан буулгая-3

Хилийн цэргийг татан буулгая-3

2012/09/26

Сумгүй буутай хилчид хаанаас сум авдаг байна аа, сайд аа...

Хилчид бууны замгаа заставын даргынхаа сейфэнд хад­галуулаад хилээ манахаар явдаг болоод удаж байгаа шүү дээ. Ийм шийдвэрийг өд­гөөгийн Хилийн цэргийн команд­лагч  генерал Ц.Сэр­гэлэн тус газрын удирд­ла­гаар томилогдоод  удаагүй  байх үедээ бүр ар­гаа барах­даа гаргаж  байс­ныг мэдэх юм. Ийнхүү түүний Хилийн тухай хууль зөрч­сөн шийдвэрийг ХЗДХЯ дэм­жиж, хэрэгжүүлж эхэл­сэн нь үнэхээр гай­халтай. Сум­­гүй буу үүрч, гэрээгээр хил манадаг хэлбэр дэлхийн аль ч улс оронд байхгүй. Эмгэ­­­нэл­тэй. Харуусмаар, ха­лаг­­ламаар. Энэ тухай  эх  сур­вал­­жууд ч  халаглан өгүүл­­дэг.

Гэтэл сумгүй буу үүрээд хилээ манадаг гэх цэрэг эрс хаанаас сум  олоод бие биенээ онилж гох дараад  байна вэ. Хачир­халтай байгаа биз.

Энэ сарын 22-ны өдөр Хилийн 0277 дугаар ангид буудалцаан гарсан тухай мэдээлэл цацагдсан. Харин албаныхан эл мэдээллийг үгүйсгэж “буудалцсан биш, буу алдсан” гэх тайл­бар өгсөн. Гэтэл  эх сурвал­жуудын мэдээлснээр  хилчид нэгнийгээ буудсан  гэнэ.

Үүний өмнө буюу найм­дугаар сарын дун­дуур олноо Сулин­хээрийн гэх тодотголтой  Хилийн 0168 дугаар ангид бууны хэрэг гарсан. Гэтэл тэр хэргийг мөн л “буу алдсан, санамсаргүй үйдэл” гэсэн тайлбар хийж, олны  анхаарлыг сарниулсан ч нидэр дээрээ  буу алдсан гэх хилчин хохирогчийн зүрхэн тус газар нь онилж байгаад буудсан гэдэг. Эл хэргийг бүр тодруулъя л даа. Хотоос очсон нэгэн ахлагч эхнэрээ гэрээт хилчнээс харамлахдаа зүрхнийх нь доохон талд буудсан байсныг ХЦ-ийн амтай бүхэн ярьдаг. Буу алддаг хилчний удам угсааг сурвал­жилбал ХЦ-ийн команд­лагч асан хошууч гене­рал П.Сүндэвийн хамаат­ны хүн байсныг  эх сур­валжууд өгүүлдэг. “Үхсэн буурын тол­гойноос амьд ат айна” гэгчээр тэрбээр Ерөн­хий газрын даргын зангарагаараа хамаатны гэх дүү хүүгээ өөд нь татаж хилд томилуулах үедээ түүнийг ийн хэрэг­тэн бол­чихно чинээ санаа­гүй нь лавтай. Нэгэн цагт  тухайн бай­гууллагыг командалж явсан, бас ч гэж хилчид дотроо зэгсэн нэр хүндтэй даргынхаа  хамаатны хэргийг тухайн үедээ нуугаад өнгөрсөн нь  хилчин дайчдад буруу ойлголт төрүүлж орхисноо ч хилийнхэн анзаарсангүй.  

Хөдөө хөхөрч, гадаа гандсан хилчдэд өнөөдөр соёл хүмүүжлийн ажил ямар хэлбэрээр явагдаж, тэдэнд яаж хүрч байгааг нь  цаасан дээрх төлөвлөгөө, биелэлтээр харж дүгнэхээс биш жинхэнэ амьдрал дээр хэрэгждэггүйн нэг  жишээг ч эндээс харж болно...  

“Монгол Улсын дархан хилийн манаанд алхаад марш” гэх энэ л долоон үг хилчин бүрийн  цохилох зүрх, лугших судсанд нь гүн шингэсэн байдаг гэж  боддог.  Хилчин болно гэдэг хэн хүнд заяадаг аз, од ч биш. Тиймдээ ч ижий аавууд хөвгүүдээ аль болох хилд алба хаалгачих гэж  тэмүүлдэг байсан нь саяхан. Харин сүүлийн жилүүдэд  “хилчид дарга нараа буудан хороож, заримыгаа барьцаалан оргон зайлсан, эхнэрээ хардсан офицер  амиа  егүүтгэсэн, ангийн захирагч нь  офицероо өшиглөж үхэлд хүргэсэн, гэрээт хилчин, цагийн манааны цэргүүд буудалцаж нэгнийгээ хүнд, хөнгөн шархдуулсан” хэргүүд дараалан гарч нийгмийг цочирдуулсаар байгаа тул хилийн цэрэгт алба хаалгахаас жаахан жийрхдэг нь ч нууц биш болсон...

Хил хамгаалах байгуул­ла­гатай холбоотой “но”-той асуудлууд ар араасаа ундраад байгаа ч хамгийн хачирхалтай нь сумгүй буутай хилчид сумтай буугаар биесээ онилж гохоо дараад байх юм, сайд аа.

Эх сурвалж:"Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш