logo
Хятадын нүүрсний уурхайд гал гарсны улмаас 28 уурхайчин газрын гүнд түгжигдлээ

Хятадын нүүрсний уурхайд гал гарсны улмаас 28 уурхайчин газрын гүнд түгжигдлээ

2011/07/09
Хятадын зүүн хэсэгт орших нүүрсний уурхайд гал гарсны улмаас 28 ажилчин газар доор гацсан гэж Синхуа агентлаг мэдээлжээ.  Уурхайд лхагва гаригийн орой гарсан гал пүрэв гаригийн байдлаар унтраагүй байсан байна. Аюулгүй байдлын ажилтны хэлснээр уурхайн 213 метрийн гүнд 91 уурхайчин ажиллаж байх үед хийн компрессорт гал гарчээ. 63 ажилчныг аварсан хэдий ч аврагчид газрын гүнд түгжигдсэн 28 уурхайчинтай холбоо тогтоож чадаагүй байна. Мөн өтгөн утаатай байсан нь тэдний ажилд  хүндрэл учруулжээ. Жилд 150 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай энэхүү нүүрсний уурхайд өнгөрсөн зургадугаар сард техникийн шинэчлэл, засвар хийгээд байжээ.
Үүнээс гадна Хятадын хойд хэсэгт ширүүн бороо орсны улмаас нэгэн нүүрсний уурхайд хөрсний нуралт болсон байна. Энэ үеэр таван хүн амь үрэгдсэн тухай төрийн мэдлийн Синхуа агентлаг мэдээллээ.
Хятад улсад уурхайн ослын хэмжээ өндөр байдаг бөгөөд 2009 онд уурхайн ослоор 2.500 хүн амь насаа алдсан байна.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш