НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, ашиглалтын нөхцөл дууссан зарим сургууль, цэцэрлэгийн барилга, Хан-Уулын Найрамдал, Нисэхийн цагаан хаалга, Лениний хөшөөг буулгах зэрэг асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн хэмжээнд барилгын насжилт дууссан, цаашид ашиглах боломжгүй гэх Мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэр гарсан 27 сургууль, цэцэрлэг байдаг аж.
Эдгээрээс Баянгол дүүргийн 38, 73, Сүхбаатар дүүргийн 3, 11 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 47, 57, Баянзүрх дүүргийн 146, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн барилгыг нурааж, дахин барихаар төлөвлөжээ.
Гэхдээ гуравдугаар дунд сургуулиас бусад барилгыг энэ жилдээ ашиглаж байгаа юм. Учир нь нүүлгэн шилжүүлэх байр манайд хангалтгүй. Сургууль, цэцэрлэгийн барилгын ажил ирэх оны гуравдугаар сараас эхлэх тухай төслийг тэргүүлэгчид баталлаа.
Харин сүүлийн үед зам засварын шинэчлэлтэй холбогдуулан Нисэх болон Хан-Уулын цагаан хаалгыг нураах шаардлага гараад байсан. Шийдвэрийг НИТХ-аас гаргах ёстой. Гэтэл нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж Нийслэлийн өмчийн харилцааны газартай харилцан тохиролцож, Хан-Уулын цагаан хаалгыг энэ сарын 18-19-нд шилжих шөнө нураажээ.
Тэргүүлэгчид үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Мөн нэгэнт буулгасан хаалгыг дахин сэргээх боломжгүй ч иргэдийн хүсэл, сонирхолд нийцүүлэн дахин барих эрхийг нээлттэй үлдээсэн юм. Түүнчлэн Улаанбаатар хотын ерөнхий архетиктор Э.Хүрэлбаатар Нисэхийн цагаан хаалгыг нураах шаардлагагүй болсон тухай танилцууллаа. Учир нь замыг өргөтгөх, одоо байгаа зорчих хэсгийн урсгалыг нэмэгдүүлэхэд цагаан хаалгыг нураах шаардлагатай байсан ч дахин судалж үзсэнээр авто машин зорчих замын урсгалыг зохицуулахаар болжээ. Ингэснээр тус хаалгыг нураах шаардлагагүй гэж үзсэн байна.
Хурлын дараагийн хэлэлцсэн асуудал нь Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд орших В.И.Лениний хөшөөг буулгах тухай хэлэлцэв. Тэргүүлэгчид В.И.Лениний хөшөөг шууд буулгах бус олон нийтэд нээлттэйгээр дуудлагаар худалдаалах шийдвэрийг гаргалаа.
Хөшөөний хуучин байранд нь долоодугаар сарын 1-ний үймээнд хэлмэгдсэн таван иргэнд зориулсан дурсгалын хөшөө барих юм.
Цаашид нийслэлийн хэмжээнд байх нийт хөшөө, дурсгалын газрыг бүртгэлжүүлэх, үнэлгээг дахин явуулах, хамгаалахыг үүрэг болголоо. Мөн ямар ч тохиолдолд түүхийн үнэт өв, дурсгалын газар, хөшөөг зөвшөөрөлгүйгээр нураах, нүүлгэн шилжүүлэхийг хориглож байгааг НИТХ-ын дарга Д.Баттулга холбогдох албаныханд хатуу анхаарууллаа.
Эх сурвалж: Өглөөний сонин