Израйль улс Америкийн ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж Ираны цөмийн байгууламжид цохилт өгч магадгүй тухай мэдээлэл цацагдаж байсан. Харин Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмаденижад энэ талаар огт санаа зовохгүй байгаагаа хэлсэн байна. Тэрээр мэдэгдэхдээ "Сионист дэглэмийнхний сүрдүүлэг бидний хувьд цочир сонин зүйл биш. Бид газар нутгаа ямар ч дайралтаас батлан хамгаалах хүчин чадалтай" гэжээ.
Израйлийн эрх баригчид Ираны цөмийн хөтөлбөрийг бодитой аюул занал гэж үзэж байгаа бол Иран зөвхөн эрчим хүч гарган авах зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж мэдэгддэг.
Ахмаденижад Нью-Йоркт эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 67-р чуулганд оролцож байна. Тэрээр хэвлэлийн хурлын үеэр Израйлийг үгүйсгэсэн утгатай үг хэлжээ. Тэрээр мэдэгдэхдээ "Иран улс олон мянган жилийн түүхтэй. Харин сүүлийн 60 жил оршин тогтнож байгаа Израйль улс Ойрхи Дорнодод харьяалагдах түүхэн үндэс байхгүй" гэсэн байна.
Ахмаденижад хурлын үеэр хөндөгдсөн бусад асуудал дээр мөн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр Сирийн хямралыг энхийн арга замаар шийдэхийг дэмжиж байгаагаа хэлээд Тегеран тус улсын ерөнхийлөгч Башар Асадын засгийн газарт зэвсэг нийлүүлж байгаа гэсэн мэдээллийг үгүйсгэсэн байна.
Ахмаденижад хоёр удаа ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах хугацаандаа жил бүрийн есдүгээр сард зохион байгуулагддаг Ерөнхийн Ассемблейн чуулганд найм дахь удаагаа оролцож байгаа нь энэ юм. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа бөгөөд тэрээр гурав дахь удаагаа дараалан сонгогдох эрхгүй ажээ.
Даваа гаригт Нью-Йорк хотод "United Against Nuclear Iran" бүлгийн гишүүд Ираны ерөнхийлөгч Ахмаденижадын байрлаж байгаа зочид буудлын гадна тайван жагсаал хийжээ. Тэд Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
Э.АМАР