Сирийн баруун хэсэгт орших 600 мянга гаруй хүн амтай Хомз хотын байшин барилгууд олон сар үргэлжилсэн иргэний дайны үеэр эвдэрч сүйджээ. Дайн тулаанаас зугтсан оршин суугчид орон гэрээ орхин дүрвэсэн бөгөөд тэдний зарим нь түр хоргодох байр, сүм болон сургуулийн барилгад толгой хоргодож байна. Харин Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийнхөн хүнд нөхцөлд амьдарч байгаа олон мянган оршин суугчдад тусламж үзүүлсэн тухай эх сурвалжууд мэдээллээ. НҮБ-ын ажилтнууд "Улаан Хавирган Сар" нийгэмлэг болон Сирийн төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласны дүнд Хомз хотын 220 мянга гаруй иргэнд хүнсний тусламж үзүүлжээ.
Сирид дайн тулааны улмаас хүнсний үнэ зарим хотуудад хоёр дахин нэмэгдэж, шатахууны үнэ ч тэнгэрт хадсан байна. НҮБ-ынхан илүү олон хүнд тусламж хүргэхээр чармайж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Сирийн 1.5 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байна.
Сүүлийн үед Сирид үргэлжилж байгаа дайн тулаан, зөрчил мөргөлдөөн улам ширүүсээд байгаа юм. Идэвхтнүүдийн мэдээлж байгаагаар өнөгөрөгч наймдугаар сард л гэхэд 5000 гаруй хүн амь насаа алдсан байна. Тиймээс гадны улс руу дүрвэх иргэдийн тоо ч нэмэгджээ.
НҮБ-ын дүрвэгсдийн агентлагаас мэдээлснээр наймдугаар сард Сирийн 100000 гаруй иргэн хөрш улсууд руугаа дүрвэн гарсан байна.
Э.АМАР