Европын эдийн засгийн дарамтад орсон Испани улсын ард иргэд мөн л тэмцлийн хурц хэлбэрийг сонголоо. Мадрид хотод парламентаа тарахыг шаардсан 30 гаруй мянган иргэн цуглаж, жагсаал зохион байгуулжээ. Тэдний эсрэг цагдаа нар хүч хэрэглэн, 65 хүнийг хүнд бэртээжээ. Мадридын төв талбайд цугласан ард иргэд банкны хүүгийн бодлогод ундууцаж, цалингаа нэмүүлэхийг шаардаж байна.
Түүнчлэн цагдаа нар сурвалжлага хийхээр очсон гадна, дотны сэтгүүлчдэд тун хатуу хяналт тавьж буй бөгөөд зураг авахыг хоригложээ.
Т.Батсугар
Түүнчлэн цагдаа нар сурвалжлага хийхээр очсон гадна, дотны сэтгүүлчдэд тун хатуу хяналт тавьж буй бөгөөд зураг авахыг хоригложээ.
Т.Батсугар