Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрсөн ах Ц.Арсландорж "Улаанбаатар зам засвар арчлалт" Нийслэлийн Өмчит үйлдвэрийн Газрын даргаар томилогдсон нь олны хэл аманд өртөх болсон. Тэр ч бүү хэл энэ нь төрийн албыг хамаатан саднаар дүүрлээ хэмээн шүүмжилдэг Ерөнхийлөгчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай тул тэрээр ахыгаа "Өргөдлөө өг" гэж гуйжээ.
Ийм ч учраас Ц.Арсландорж чөлөөлөгдөх өргөдлөө өчигдөр өгч, тушаалаа гаргуулсан байна. Дашрамд дурьдахад Ц.Арсландорж өмнө нь хотын брожурыг сольдог Нийслэлийн тохижилт, үйлчилгээний компаний захирлаар ажиллаж байжээ.
Э.Мягмар